ШУВУУ ХАМГААЛЛЫН ӨДӨРЛӨГ БОЛЖ БАЙНА
отжилтоос үүдэлтэй байгаль орчны олон асуудлын индикатор, экосистемийн тэнцвэрт байдлыг хангагч, хотын иргэдийн алжаал тайлах, байгальд амрах сэдэл нь болж өгдөг шувууны талаарх дагнасан бүс нутгийн өдөрлөг Улаанбаатар хотод анх удаа болж байна. Өдөрлөгийн үндсэн зорилго нь Монгол оронд үржээд Хятадын нутагт өвөлждөг нүүдлийн шувууд, мөн бусад суурин шувууг судлах, хамгаалах, сурталчлахад хоёр орны иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, залуу үеийг байгаль хамгаалах үйлсэд идэвхтэй оролцогч байхыг дэмжих, хоёр орны судлаачдын хамтын ажиллагааг сайжруулах, мөн шувуу ажиглах аяллыг хөгжүүлэхэд оршиж байгаа юм.
0 223 2019-09-07