ГЭР ХОРООЛОЛД 1000 МОНОС ЦЭЦЭГЛЭНЭ
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч бөгөөд нийслэлийн Засаг даргын орлогч, Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал уламжлалт ёс заншлаа дээдлэн өвлүүлэх зорилгоор байгаль дэлхийгээ хайрладаг, авьяас чадвараа хөгжүүлэн, сурч боловсрох эрмэлзлэлтэй, бүтээлч, хариуцлагатай, уужуу холч ухаантай, өгөөмөр зочломтгой, үнэнч шударга иргэдийг төлөвшүүлэхээр "Монгол хүн" хүмүүжлийн аяныг 2017 оноос хэрэгжүүлж эхэлсэн билээ. Энэ хүрээнд ном унших соёлыг түгээн дэлгэрүүлэхээс авахуулаад цөөнгүй ажлыг санаачлан, хэрэгжүүлж буй.