МАРГААШ БҮХ НИЙТЭЭРЭЭ МОД ТАРИНА
Монгол Улсын Ойн тухай хуулийн 31 дүгээр зүйл, Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигийн дагуу жил бүр “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг улсын хэмжээнд зохион байгуулж, нийслэл хотод 2010-2018 онуудад 2.2 сая ширхэг модыг тарьж суулгасан байдаг. Мод тарих үндэсний өдрийг угтан “Тарьц, суулгац-2019” үзэсгэлэн худалдааг Тусгаар тогтнолын талбайд 4-р сарын 28-аас 5-р сарын 14-ний өдрүүдэд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Байгаль орчны газар хамтран зохион байгуулж байгаа ба дүүрэг тус бүрт тарьц, суулгацын худалдааг зохион байгуулж байна. Хаврын мод тарих нэгдсэн арга хэмжээ нь Үндэсний Соёл амралтын хүрээлэн болон Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны Жаргалант тосгоны нутаг дэвсгэр дэх “Мөрөөдлийн ой” төслийн талбай, дүүргүүдээс зохион байгуулалттай талбайд тус тус зохион байгуулагдана.
0 381 2019-05-10