ЕВРОПЫН ХОЛБОО АГААРТ ЯЛГАРАХ БОХИРДУУЛАГЧИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА


Агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөл, нас баралтын тоог 2030 он гэхэд 2 дахин бууруулах зорилгоор Европын холбоо шинэ оны өмнөхөн “Цэвэр агаар” бодлогын хүрээнд агаарт ялгарах бохирдуулагчийн хэмжээг шинэчлэн баталж, 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр боллоо. Агаарын үндсэн зургаан бохирдуулагч болох жижиг тоосонцор (PM2,5), хүхрийн давхар исэл (SO2), аммони (NH3), азотын ислүүд (NOx), метан болон дэгдэмхий органик нэгдлүүдийн агаарт ялгарах дээд хэмжээг шинэчлэн тогтоосон байна.Европын холбооны улсуудад жил бүр агаарын бохирдлоос болж 450’000 гаруй хүн нас бардаг бөгөөд энэ нь авто замын ослоос үүдэлтэй нас баралтаас даруй 10 дахин их үзүүлэлт юм.Европын холбооны улсууд зам тээвэр, хөдөө аж ахуй, эрчим хүчний чиглэлээр харилцан хамтран ажиллаж, нэгдсэн төлөвлөгөө гаргах бөгөөд 2019 он гэхэд гишүүн улсууд агаарын бохирдлыг хянах үндэсний хөтөлбөрөө батлах юм.

- share

Сэтгэгдэл (0)