XXI ЗУУНЫ УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ШИЙДЛҮҮД


Бид 10 жилийн өмнө уур амьсгалын өөрчлөлтийг загвар төсөөллөөр л ярьж байсан. Өнөөдөр бид төсөөллийг ярих биш яг одоо уур амьсгалын өөрчлөлт хэрхэн явагдаж байгааг харж байна. Хойд туйлын мөс цасан нурангинаас хурдан хайлж байгаа нь үүний тод жишээ юм. Зуны цагт Шинэ Делийн агаарын хэм цардмал замыг хайлуулах хэмжээнд халж, АНУ Луизанагийн арлаас далайн усанд автаж байгаа иргэдийг далай давуулан нүүлгэн шилжүүлж эхэлсэн.

Уур амьсгалын өөрчлөлт хүн ам, эдийн засаг болон экосистемд сүйрлийн аюул учруулахаар байна. Иймээс дэлхий даяар уур амьсгалын өөрчлөлтийг толгой асуудал болгон авч үзэж байна. Арван хоёр дугаар сард болсон Парисын хэлэлцээрийн үеэр 195 орны 700 хот болон олон компаниуд дараагийн зуунд дэлхийн дулаарлыг 20С хэмээр бууруулахын тулд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж ажиллах үүрэг хүлээсэн.

Ер нь олон удирдагчид хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход гарах зардал нь юу ч хийхгүй байснаас хавьгүй бага болно гэдгийг ойлгодог болсон байна. Тэдний амлалтуудыг боломж гэж ойлговол тээвэр, эрчим хүчний систем, хотууд болон газар зохион байгуулалт, ус, далайн эрэг, түүнчлэн далайн дахин төлөвлөлт нь ирээдүйн сайхан төсөөллийг өгч байна. Эдгээр боломжууд нь уур амьсгалыг тогтворжуулан цэвэр агаар, илүү найдвартай цахилгаан эрчим хүч, эрүүл ажлын байр, тогтвортой газар ашиглалтыг бидэнд өгнө.

Одоогоор олон орон хүлэмжийн хийн ялгарлыг бохирдол гэж тооцохгүй байгаагаас нүүрстөрөгчийн ялгаруулалт ихтэй түлшний эрэлт өндөр хэвээр байсаар байна. Мөн дэлхийн олон газарт эрчим хүч хүрэлцээгүй хэвээр байна.

- share

Сэтгэгдэл (0)