“Монгол орны Ойн салбарын бодлого, шинжлэх ухаан, технологи” сэдэвт үндэсний 2-р хуралд оролцлоо.


 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн тогтоолоор жил бүрийн 3 дугаар сарын 21-ний өдрийг “Олон улсын ойн өдөр” болгон тэмдэглэж байхаар дэлхий нийтэд тунхагласан билээ. Манай улс 2013 оноос хойш энэ арга хэмжээг тэмдэглэж ирсэн. Энэ жилийн хувьд олон улсын ойн өдрийг “Ой ба энерги” сэдвийн дор тэмдэглэхээр НҮБ-ын Дэлхийн Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллагаас зарласан. Иймд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, сайн өсөлттэй, бүтээмж өндөртэй ой модыг бий болгох шаардлага тулгарч байна.  Монгол Улсын Их Хурал Төрөөс ойн талаар баримтлах бодлогыг баталж, Засгийн газар хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа билээ. Олон улсын ойн өдрийн хүрээнд 2017 онд олон арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байна. Нийслэлийн байгаль орчны газрын Ойн хэлтэс нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны санаачлагаар Монгол Улсын Их Сургууль, ойн салбарын байгууллагууд, төсөл хөтөлбөрүүдтэй хамтран “Монгол орны Ойн салбарын бодлого, шинжлэх ухаан, технологи” сэдэвт үндэсний 2-р хуралд оролцлоо.

- share

Сэтгэгдэл (0)