“Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийн арга хэмжээнд оролцлоо.


                 Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 07-ны 67 дугаар тогтоолоор жил бүрийн 3 дугаар сарын 4 дэх лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” хэмээн баталсан. Энэ  өдрийг газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, аврах үйл ажиллагаанд хүн амыг сургаж бэлтгэх, таниулах, төрийн байгууллага болон гамшгаас хамгаалах албад, аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус байгууллага, ард иргэдийг оролцуулан үндэсний хэмжээнд газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа хийх, хүн амын дунд аврах, эрэн хайх ажиллагааны дадлага сургуулийг зохион байгуулах, өөрийгөө хамгаалах дадлыг хэвшүүлэх, олон улсын тэргүүн туршлагыг нэвтрүүлэх, эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах, баримтат кино үзүүлэх, хүүхэд, багачууд, залуучуудад зориулан танин мэдэхүйн нэвтрүүлэг бэлтгэх зэргээр олон төрлийн арга хэмжээг хэрэгжүүлж, газар хөдлөлтийн гамшигтай тэмцэх байнгын бэлэн байдлыг дээшлүүлэх нөхцөл бүрдэж байгаа юм.

“Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийн арга хэмжээнд Нийслэлийн Байгаль орчны газраас 30 албан хаагч оролцлоо. Ингэхдээ газар хөдлөлтийн үеийн аюулгүй ажиллагааны “Нуугд-Суу-Хүлээ” зарчмыг баримтлан өрөө тасалгаандаа аюул багатай байрлалд өөрийгөө хамгаалах арга хэмжээг авч, ширээн доогуур орох, даацын хана, булан тохойд зогссон юм. Харин хоёр дахь дохио дуугарсны дараа барилга, объектыг орхин гарах бөгөөд гараараа болон гарын доорхи зүйл ашиглан толгойгоо хамгаалж “Гүйхгүй, Эргэж буцахгүй, Хашгирахгүй, Түлхэлцэхгүй” гэсэн зарчмаар барилгын аврах гарцаар гарч, аюулгүй зай талбайд цугларч дадлага сургуулилтад оролцлоо.

- share

Сэтгэгдэл (0)