Гүний худгийн ус ашигладаг иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын анхааралд


Усны тухай хуулийн 28.4, 28.6, 29.1-д заасны дагуу  Туул голын сав газрын захиргаа, Монгол-Ус төрийн өмчит үйлдвэрийн газраар  ус ашиглах дүгнэлт гаргуулсан иргэн аж ахуйн нэгж байгууллага  Нийслэлийн Байгаль орчны газартай,  Нийслэлийн Байгаль орчны газраар ус ашиглах дүгнэлт гаргуулсан иргэн аж ахуйн нэгж байгууллага  дүүргийн Засаг даргын тамгын газартай ус ашиглах гэрээг 2017 оны 05 дугаар сарын 01-ны дотор байгуулж, Татварын хэлтэст усны нөөц ашигласны төлбөрийг төлнө үү.

Ус ашиглах гэрээ байгуулаагүй, усны нөөц ашигласны төлбөр төлөөгүй иргэн аж ахуйн нэгж, байгууллагуудад Усны тухай хуулийн дагуу хариуцлага тооцож, гүний худгийг битүүмжлэх болсныг мэдэгдье.

- share

Сэтгэгдэл (0)