“Байгууллагын ногоон менежмент” сэдэвт сургалт боллоо.


Монгол Улсын Ногоон хөгжлийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд БОАЖЯ-наас зохион байгуулж байгаа төрийн байгууллагын албан хаагчдад зориулсан “Байгууллагын ногоон менежмент” сэдэвт сургалтанд хамрагдлаа.  Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн байгаль орчны газар,  Нийслэлийн аялал жуулчлалын газрын нийт 30 гаруй албан хаагчдад зориулж хийсэн юм. Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан сургалтыг нээж хэлсэн үгэндээ “Бидний саналыг хүлээн авч, энэхүү сургалтыг зохион байгуулж байгаа БОАЖЯ-ны хамт олонд юуны өмнө талархал илэрхийлье. Дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага болсон тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн төлөө тэмүүлэх нь Монгол Улсын иргэн бүрийн чин хүсэл, эрмэлзэл байх ёстой. Байгаль орчны доройтол, агаарын орчны бохирдол бидний хувьд нэн тэргүүнд анхаарах асуудал болсон билээ. Иймд бид ирээдүй хойч үедээ байгаль дэлхийгээ өвлүүлэн үлдээхдээ үр өгөөжийг нь урт удаан хугацаанд хүртэх боломж олгохын төлөө хамтдаа хүч нийлүүлэн алхах болно” хэмээсэн юм.

- share

Сэтгэгдэл (0)