Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2000 ширхэг мод сөөгийг 4 га талбайд тарилаа.


Монголчууд мод тарих үндэсний өдөртөө болсноос хойш 8 жил өнгөрч буй. Энэ хугацаанд манай улс 10 сая гаруй мод тарьсан гэсэн тоон баримт байдаг аж. Мод тарих үндэсний өдрийн хүрээнд УИХ-ын Тамгын газар, БОАЖЯ, НИТХ, НЗДТГ-ын ажилтан албан хаагчид Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа. Энэхүү өдийн арга хэмжээнд УИХ-ын дарга М.Энхболд, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, НИТХ-ын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга болон төр, хувийн хэвшлийн ажилтан албан хаагч гээд 1000 гаруй иргэн оролцож мод тарьсан юм. Мод тарих үндэсний өдөрт оролцсон нийслэлийн төр захиргааны байгууллагын ажилтан албан хаагчид улиас, хайлаас, чацаргана, бургас гэсэн дөрвөн төрлийн 2000 ширхэг мод сөөгийг 4 га талбайд тарилаа.

- share

Сэтгэгдэл (0)