ТАРХАЦ НУТАГГҮЙ БОЛСОН ТАРВАГАНУУДЫГ СУУРЬШЛЫН БҮСИЙН ГАДНА НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЛЭЭ


Нийслэлийн Байгаль орчны газраас зуслан орчмын сууршлын бүсэд тоо толгой нь цөөрч, тархац нутаг хумигдаж байгаагаас устах аюулд хүрээд буй тарвагыг байгальд шилжүүлэн тавих биотехникийнажлыг анх удаа зохион байгуулж байна.

Энэ ажлын хүрээнд Санзай, Майхан толгой, Хуурай мухар, Шаргаморьтын амны зуслангийн бүсээс нийт 52 толгой тарвагыг хуучин тарвага амьдарч байсан Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шархад, Дээндийн аманд нүүлгэн шилжүүллээ. Энэ нь нийслэлийн нутаг дэвсгэрт тарвага устахаас хамгаалж байгаагийн зэрэгцээ гоц халдварт өвчин үүсгэх аюулаас иргэд, олон нийтийг урьдчилан сэргийлж байгаагаараа давхар ач холбогдолтой юм.

Тарвага нь газар доогуур олон салаа нүх ухаж, газрын хөрсний өнгөн давхрааг сийрүүлж, агаар ус нэвтрүүлснээр хөрсний бүтцийг сайжруулж, ургамал ургах таатай нөхцөлийг бүрдүүлдэг. Нийслэл хотын хүн ам өсөн нэмэгдэж, суурьшлын бүс өргөжин тэлж байгаатай холбогдон ногоон бүсийн зэрлэг ан амьтдын амьдрах орчин, тархац нутаг нь хумигдаж, тарваганы доштой газрыг хашаалах, дошны хажууд хашаа, байшин барьж амьдрах явдал түгээмэл болоод байсан юм.

- share

Сэтгэгдэл (0)