Усны мэргэжлийн байгууллагын эрх олгох талаар дүгнэлт гаргах

Гурав. МУЗГ-ын 2006 оны 137 дугаар тушаал, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны А-307 дугаар тушаал
3.1 Мэргэжлийн байгууллагын эрх олгох талаар дүгнэлт гаргах чиглэл
3.1.1 Усны эрэл хайгуул судалгааны ажил явуулах
- Орон тооны гидрологич, гидрогеологич, инженер геофизикч мэргэжилтэй мэргэжилтнүүд байх шаардлагатай.
3.1.2 Цооног өрөмдөх, тоноглох, сэргээн засварлах
- Орон тооны инженер гидрогеологич, өрмийн инженер эсвэл өрмийн мастер байх шаардлагатай.
3.1.3 Усны барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах
- Орон тооны мэргэжлийн усны барилга байгууламжийн инженер, техникч, гидрологич, ус хангамж ариутгах татуургын инженер,төсөвчинтэй байх шаардлагатай.
3.1.4 Усны барилга байгууламж барих, сэргээн засварлах, шинэчлэх
- Орон тооны мэргэжлийн усны барилга байгууламжийн инженер, техникч, ус хангамж ариутгах татуургын инженертэй байх шаардлагатай.
3.1.5 Усны аудит хийх
- Ажил гүйцэтгэхэд шаардагдах мэргэжлийн хүний нөөц нь холбогдох аудитын сургалтанд хамрагдсан байх шаардлагатай.
Бүрдүүлэх материал:
- Аж ахуйн нэгж байгууллагын албан хүсэлт /Чиглэлийг тодорхой бичнэ/
- Аж ахуйн нэгж байгууллагын танилцуулга
- Улсын бүртгэлийн гэрчилгээ
- Гадны хөрөнгө оруулалттай бол сертификат
- Мэргэжлийн боловсон хүчний жагсаалт, диплом, үнэмлэхний хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
- Техник тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлийн жагсаалт, нотлох баримт
- Мэргэжлийн байгууллагын эрхийг сунгуулахаар хүсэлт тавьсан бол сүүлийн гурван жилийн хугацаанд хийсэн ажлын жагсаалтыг хавсаргана.
Сэтгэгдэл (0)