ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН, БАЙГАЛИЙН НӨӨЦИЙН ХЭЛТЭС


Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн хэлтэс нь нийслэлийн нутаг дэвсгэр дэх амьтан, ургамал, хөрс хамгаалал, орчны бохирдол, химийн бодисын ашиглалт, түгээмэл тархацтай ашигт малтмал болон байгаль орчны үнэлгээний асуудлыг хариуцдаг.
Үйлдвэржилт, суурьшлын бүсийн тэлэлт, уур амьсгалын өөрчлөлт зэрэг хүчин зүйлээс шалтгаалан амьтан, ургамал хамгааллын асуудалд анхаарал хандуулах шаардлага бий болсон. Үүнтэй уялдуулан 2016 оноос эхлэн ногоон бүсэд анх удаа био техникийн арга хэмжээнүүд хэрэгжүүлж өвөл, хаврын улиралд зэрлэг амьтдад зориулсан хужир мараа, өвс тэжээл тавих, тооллого судалгаа явуулах, зарим амьтдыг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг авч эхлээд байна. 2017 онд нийслэл хотод зэрлэг амьтан хамгаалах төвийг зуслангийн бүсэд байгуулсан. Мөн Туул голын сав дагуу минж нутагшуулах төслийг амжилттай хэрэгжүүлж байна.
Хөрсний доройтол, бохирдлын асуудал нийслэл хотын хамгийн тулгамдсан асуудлын нэг бөгөөд иргэдийн эрүүл мэнд, байгаль орчны төлөв байдалд сөргөөр нөлөөлсөөр ирсэн. Хөрсний бохирдлын гол шалтгаан болох гэр хорооллын айл өрхүүдийн стандартын бус ариун цэврийн байгууламжийг шинэчилж, ялгадсыг бордоо болгож эдийн засгийн эргэлтэд оруулах жишиг төслийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Азийн хөгжлийн банктай хамтран 2017 оноос хэрэгжүүлж эхлээд байна. Хөрс бохирдуулагч гол эх үүсвэрүүд болох ахуйн хогийг иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлж зохистой хэрэглээнд хэвшүүлэх, дахин боловсруулах замаар, ахуйн үнсийг хөрсний шимт чанарыг дээшлүүлэх, барилгын материалд ашиглах замаар бууруулахаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран ажиллаж байна.
Хөрсний доройтлыг бууруулах зорилгоор 2017 оноос эхлэн нийслэлийн нутаг дэвсгэрийн суурьшлын бүсэд түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг зогсоож, Туул голын сав дагуу хайрга, дайрга, элс олборлодог 96 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоод байна. Цаашид байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдийн хариуцлагыг нэмэгдүүлж, эвдэрч орхигдсон газар бүрийг ашиглагчаар нөхөн сэргээлгэх бодлого хэрэгжүүлж байна.
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн хэрэгжилтийг барилга, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт хангуулж, байгальд ээлтэй хэлбэрээр хөгжүүлэх нь тус хэлтсийн үйл ажиллагааны нэг хэсэг юм.
 
Овог нэр Албан тушаал Утасны дугаар Татах линк
1 Б.Болортуяа Хэлтсийн дарга 99108581 Татах
2 Я.Цэвээнханд Түгээмэл тархацтай ашигт малтмал хариуцсан ахлах мэргэжилтэн 99059794 Татах
3 Ч.Батсайхан Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны төлөв байдлын хяналт шинжилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн 88117728  
4 Э.Жаргалсайхан Газрын хэвлийн хяналт, нөхөн сэргээлт хариуцсан мэргэжилтэн 99883932 Татах
5 Ж.Батзолбоо Байгаль орчны үнэлгээ, дүгнэлт хариуцсан мэргэжилтэн 99198140 Татах
6 С.Баярмаа Ногоон хөгжил, цэвэр технологи хариуцсан мэргэжилтэн 93117379 Татах