ОЙ, УСНЫ ХЭЛТЭС


Тус хэлтэс нь нийслэлийн ногоон бүсийн ойн сангийн арчилгаа, хамгаалалт, хууль бус мод бэлтгэл, ой хээрийн түймэртэй тэмцэх ажил, усны сан бүхий газрын ашиглалт, хамгааллыг хариуцан хэрэгжүүлдэг. Нийслэлийн ногоон бүсийн ой нь суурьшлын бүстэй зэрэгцэн оршдог, хамгааллын ой тул хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх, хавар намрын хуурайшилтын үед ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажил ихээхэн хүчин чармайлт шаарддаг. Ойн сангийн арчилгаа, цэвэрлэгээ, хортонтой тэмцэх ажил, цөлжилттэй тэмцэх ногоон хэрэм байгуулах ажлыг зохион байгуулахын зэрэгцээ ойн сангийн багагүй хэсгийг эзэлж буй хожуулд тарьц суулгацаар ойжуулалт хийх аргыг 2017 оноос туршин хэрэгжүүлж эхэллээ. Цаашид иргэдийн тарьсан ойг улсын ойн санд худалдан авах, аж ахуйн нэгжүүдийн байгаль орчныг дүйцүүлэн хамгаалах үүргийг ойн салбарт хэрэгжүүлэх чиглэлийг баримталж байна.
Нийслэл хотын өсөн нэмэгдэж буй хэрэгцээтэй уялдуулан усны эх үүсвэрийг хамгаалах, хамгаалалтын дэглэмийг мөрдүүлэх зорилгоор хууль зөрчиж газар эзэмшиж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийг чөлөөлөх ажлыг эхлүүлж, хууль зөрчин худаг, цооног гаргадаг байдлыг зогсоогоод байна. Жил бүр 3-4 булаг, шандныи эхийг хамгаалан тохижуулж байгаа бөгөөд 2020 он гэхэд байнгын ундаргатай бүх булгийг хамгаалж, шаардлагатай байрлалуудад гадаргын усыг хуримтлуулах хөвийг байгуулах зорилт тавьсан. Цаашид усны зохистой хэрэглээг бий болгох зорилгоор эдийн засгийн хөшүүрэг ашиглах, саарал усны хэрэглээг захиргааны болон урамшууллын аргаар нэмэгдүүлэх алхмуудыг авч хэрэгжүүлнэ.
 
Овог нэр Албан тушаал Утасны дугаар Татах линк
1 М.Чинсанаа Хэлтсийн дарга 99997193 Татах
2 О.Тэмүүжин Ойн бодлого,төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн 99994768 Татах
3 Ч.Дамбасүрэн Усны асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн 96006003 Татах
4 Г.Нацаг Ойжуулалт, ойн нөхөн сэргээлт, ашиглалт хариуцсан мэргэжилтэн 99004472 Татах
5 Б.Хүдэр Oй хамгаалал хариуцсан мэргэжилтэн 99104912 Татах
6 Н.Тамир Ой, усны бүртгэл, орон нутгийн тусгай хамгаалалттай газрууд хариуцсан мэргэжилтэн 88204882 Татах