ЗУСЛАНГИЙН ТОВЧОО


Нийслэлийн ногоон бүсийн зуслан бүхий амуудад оршин суугч иргэдийн эрүүл аюулгүй амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, зуслангийн бүсийн хөрс, ус, орчны бохирдлыг бууруулах, нөхөн сэргээх, тохижуулах, иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх асуудлыг хариуцдаг.

Монгол Улсын Байгаль хамгаалах тухай багц хуулиуд тэдгээрт нийцүүлэн гаргасан холбогдох тогтоол шийдвэрийг нийслэлийн ногоон бүсэд хэрэгжүүлэх, зусланд ажил үйлчилгээ үзүүлж буй Төрийн болон аж ахуйн нэгж, байгууллагуудын үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй байхаар зохион байгуулах, уялдаа холбоог сайжруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг хангах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар зуслангийн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, байгаль орчныг хамгаалахад тэдний оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, сургалт сурталчилгааг зохион байгуулан ажиллаж байна.

Цаашид зуслангийн бүсийн ой, усны сан бүхий газарт хууль бус газар олгосон зөрчлийг илрүүлж, хуулийн хэрэгжилтийг хангуулах, илэрсэн зөрчлийг арилгуулах, нийслэлийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэх журмын хэрэгжилтийг хангуулах, зуслангийн бүсэд экосистемийн үйлчилгээний төлбөр тооцох журам, урамшуулал олгох тогтолцоог нэвтрүүлэх боломжийг судлах, Эко бие засах газрыг байгуулах талаар төсөл боловсруулах, сурталчлах, "Зуслангийн зөвлөл”-ийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, зуслангийн бүсийн иргэдэд “what 3 words” буюу “3 үгт хаяг”-ийг сурталчлах, ашиглах, хэрэглээ болгох чиглэлээр ажиллана.

Овог нэр Албан тушаал Утасны дугаар Татах линк
1 Ж.Нарантуяа Зуслангийн товчооны дарга 99838688  
2 Г.Энхжаргал Зуслангийн бүсийн аюулгүй байдлын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн 80333010  
3   Зуслангийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн    
4 С.Энхээ Хог хаягдал, орчны эрүүл ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн 99907356  
5 Ж.Лхамдулам Иргэдийн оролцооны асуудал хариуцсан мэргэжилтэн 99154033