Давуу тал
Зуслангийн зөвлөлөөр дамжуулан үйл ажиллагааг явуулснаар бий болох давуу талууд:
- Зуслангийн цаашдын хөгжлийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулна.
- Байгаль орчин, ой, усны тухай хуулийн хэрэгжилт хангагдана. /Ногоон бүсийн ашиглалт хамгаалалтын журам болон холбогдох хууль тогтоомжийг иргэдэд сурталчлах/
- Төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулна. /Нийслэлийн Засаг даргын захирамж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангуулан ажиллана. Иргэдийн санал хүсэлт, санал гомдлыг шийдвэрлэнэ./
- Байгаль орчныг хамгаалахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хөндлөнгийн хяналт тавина. /Хууль бус мод бэлтгэл, ойн дагалтад баялгыг хууль бусаар гэмтээх, гол ус бохирдуулах зэрэгт шаардлага тавьж иргэн болгон байгаль дэлхийгээ хайрлах сэтгэлгээ нэмэгдэнэ./
- Иргэдийн тав тухай амьдрах орчин бүрдэнэ. /Хөршийн холбоо, гэрэлтэй, орчны цэвэр цэмцгэр гудамж, нийтийн эзэмшлийн талбайн орц, гарц бий болно./
- Иргэний үүрэг хариуцлага нэмэгдэнэ.
- Олон нийтийн эрх ашгийг хамгаална.