НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШДЭГ АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН АНХААРАЛД


НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШДЭГ АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН АНХААРАЛД

 

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, цуцлах, сунгах, шилжүүлэх болон тусгай зөвшөөрлийн төлбөрийг хянах зэрэг эрх, үүргүүд нийслэлийн Засаг даргын бүрэн эрхэд хамаардаг.

Дээрх хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах зорилгоор Ашигт малтмал, газрын тосны газрын дарга 2017 оны а/127 дугаар тушаал гарган, нийслэлийн нутаг дэвсгэрт 2014 он хүртэл олгогдсон түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хувийн хэргийг нийслэлийн Байгаль орчны газарт хүлээлгэн өгсөн.

Үүнтэй холбогдуулан нийслэлийн Байгаль орчны газраас 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нийт хайгуулын болон ашиглалтын тусгай зөшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай болон байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулиудын хэрэгжилтийг ханган, хамтарч ажиллах асуудлуудаар санал солилцсон билээ.

Иймд хүчин төгөлдөр үйлчилж буй Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг хэрэгжүүлэн, тусгай зөвшөөрөлтэй холбоотой /төлөвлөгөө, тайлан, тусгай зөвшөөрлийн төлбөр болон бусад/ асуудлаар нийслэлийн Байгаль орчны газрын Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн хэлтэст хандаж, хамтран ажиллахыг мэдэгдэж байна.

 

 

- share

Сэтгэгдэл (0)