УЛИАСТАЙ ГОЛЫН ХАМГААЛАЛТЫН БҮСЭД ОРСОН АЙЛ ӨРХҮҮДЭД МЭДЭГДЭЛ ХҮРГҮҮЛЭВ

Нийслэлийн Байгаль орчны газрын албан хаагчид Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Улиастай голын далан дотор шороо асгаж, голын гольдрол өөрчилж, газар тэгшлэн хашаа гэр барьж буусан иргэдтэй 2018 оны 01 дүгээр сарын 16 –ны өдөр уулзаж, Усны тухай хууль болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хурлын 2016 оны 50 дугаар тогтоолоор батлагдсан Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн дэглэм зөрчигдөж байгаа талаар танилцуулж, суурьшиж буй иргэдэд үүсэж болзошгүй байгалийн хүчин зүйл, эрсдэлийг тайлбарлан МЭДЭГДЭЛ хүргүүлж ажиллав.

Мэдэгдэлд Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1, 22.4, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд, Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаартай тушаалаар батлагдсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ын 2.3.2, 2.5 дахь заалтуудыг тус тус зөрчиж буусан байгааг анхааруулан 2018 оны 06 дугаар сарын 01-ний дотор зөрчлийг арилгахыг мэдэгдсэн.

АНХААРУУЛГА: Нийслэлийн нутаг дэвсгэрт оршин суугч иргэд голын хамгаалалтын бүс болон далан дотор шороо асгаж буухгүй байхыг анхааруулж байна.

- share

Сэтгэгдэл (6)

• EvelynVer

Хакерский форум заработок DedicateT

2019-05-02
• EvelynVer

бесплатный скачивать DedicateT

2019-05-04
• EvelynVer

бесплатный скачивать DedicateT

2019-05-04
• EvelynVer

бесплатный скачивать DedicateT

2019-05-04
• EvelynVer

бесплатный скачивать DedicateT

2019-05-04
• EvelynVer

бесплатный скачивать DedicateT

2019-05-04