Сөүл хот агаарын бохирдлын эсрэг нийтийн тээврээр үнэгүй зорчихыг санал болгож байна.


Бүгд Найрамдах Солонгос Улсын нийслэл Сөүл хот утааны эсрэг авах арга хэмжээгээ эхлүүллээ.

Авто машины хэрэглээг багасгах зорилгоор 2018 оны 01 сарын 15-ны Даваа гаригаас эхлэн нийтийн тээврийг ачаалал ихтэй үеэр үнэ төлбөргүй болгосон байна. Өмнөд Солонгосын мэргэжилтнүүд тус шийдлийг анх өнгөрсөн жил агаарын чанарын индекс 179 µg/m3 хүрэхэд туршсан бөгөөд агаар дахь нарийн ширхэгтэй тоосонцорын нягтрал 50µg/m3-ээс дээш гарсан тул уг арга хэмжээг авахаар  шийдвэрлэсэн байна.

 

Эх сурвалж: http://www.independent.co.uk/travel/news-and-advice/seoul-free-public-transport-reduce-air-pollution-smog-south-korea-government-commuting-hours-a8163741.html