ЗАРЛАЛ


Нийслэлийн Байгаль орчны газар нь амьтны мэргэжлийн байгууллагуудаар Улаанбаатар хотын суурьшлийн бүс дэх тарвагыг нүүлгэн шилжүүлэх” ажлыг гүйцэтгүүлэх тул эрх бүхий байгууллагуудыг саналаа ирүүлэхийг урьж байна.

Хамрах хүрээ: Улаанбаатар хотын төвийн 3 дүүрэгт (Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй)

Хэрэгжүүлэх хугацаа: 2 сар

Техникийн даалгавар:

  1. Ажил гүйцэтгэгч нь нийслэлийн нутаг дэвсгэр дэх СБД-ийн 19-р хороо Шаргаморьт, Хуурай мухар, ЧД-ийн 19-р хороо Өвөргүнт, ЧД-ийн 17-р хороо Зүрх уулын амуудаас нийт 30 толгой тарвагыг зөвшөөрөгдсөн арга зүй, аргачлалын дагуу барьж БЗД-ийн 20-р хороо Дээндий аманд сэргээн нутагшуулж, нутагшилтын байдалд хяналт, мониторинг хийх
  2. Тарвага нүүлгэн шилжүүлэх ажлыг гүйцэтгэхдээ зориулалтын амьд баригч ашиглах
  3. Тарвага нүүлгэн шилжүүлэх ажлын тайланг файлаар болон хэвлэмэл байдлаар хүлээлгэн өгөх

Санал ирүүлж буй аж ахуйн нэгж байгууллага нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ. Ажиллах хүчний чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор мэдүүлэг гаргагчид түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

Саналыг дор дурьдсан хаягаар 2018 оны 03 дугаар сарын 09-нийг хүртэл хүлээн авна.

 

 

 

Чингэлтэй дүүрэг I хороо, Нийслэлийн нутгийн захиргааны

II байр Хангарди ордон, 4 давхар 406 тоот

Нийслэлийн Байгаль орчны газар

Утас: 11318003, 11323780