Гүний худгийн ус ашигладаг иргэн, аж ахуйн нэгж байгууллагын анхааралд


Усны тухай хуулийн 7.3-т заасны дагуу 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл нийслэлийн нутаг дэвгэрийн хэмжээнд өөрийн эх үүсвэр буюу өрөмдмөл худгаас ус авч ашигладаг иргэн аж ахуйн нэгж байгууллагын худгийг бүртгэлд хамруулж бичиг баримтжуулан, усны мэдээллийн санд оруулах ажлыг нийслэлд эхлүүд байна. Иймд иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшил газар дээрээ өрөмдөж гаргасан худгуудыг 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор нийслэлийн Байгаль орчны газарт бүртгүүлж бичиг баримтжуулан, усны мэдээллийн санд оруулан хамтран ажиллана уу.

2018 оны 9 дүгээр сарын 15-ны дотор гүний худгаа бүртгүүлэн мэдээллийн санд хамруулаагүй иргэн, аж ахуйн нэгж байгууллагад Усны тухай хуулийн дагуу хариуцлага тооцож гүний худгийг битүүмжлэхийг мэдэгдье.

 

НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР