ИРГЭДИЙН АНХААРАЛД


Нийслэлийн Байгаль орчны газар нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 141 дүгээр тогтоолоор батлагдсан “Ногоон бүсийн ашиглалт, хамгаалалтын журам”-ын дагуу иргэдээс гаргасан өргөдөл, хүсэлтэд хуульд нийцүүлэн зуслангийн газарт байгаль орчны дүгнэлт гаргаж ирсэн.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018 оны 03-р сарын 22-ны өдрийн 09/954 дугаар албан шаардлагын дагуу нийслэлийн ногоон бүсэд байгаль орчны дүгнэлт гаргах асуудлыг дээрх журам Хууль зүй, дотоод хэргийн яамны “Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэл”-д бүртгэгдэх хүртэл зогсоосон болохыг мэдэгдье.

 

НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР