Ойн хортон шавжтай тэмцэх тэмцлийн ажил явагдаж байна


Нийслэлийн ногоон бүсийн ойн сангийн тулгамдсан асуудлын нэг бол ойн хөнөөлт шавж юм. Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр ойн сангаа хамгаалах үйл ажиллагааг цаг хугацааны хувьд үе шаттайгаар хийсээр ирсэн. БОАЖЯ –ны харъяа ОСХТ, Нийслэлийн Байгаль орчны газраас Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Гачууртын Хуандай, Дээндий, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр болох Найрамдал, Сүхбаатар дүүргийн Шарга морьт, Гоодой, Бэлх, Сэлх, Санзай, Хандгайт, Их Бага баян, Чингэлтэй дүүргийн Яргайт, Яргайтын богинын амуудаар тус тус механик аргаар тэмцэх ажлыг нийт 5000 га талбайд хийж гүйцэтгэсэн талаар мэдээлж байсан.

Ойн хортон шавж нь 05 дугаар сарын дунд үеэс эхлэн хүрэнцэр хэлбэртэй шилжин ойд тархан хөнөөл учруулдаг ба тухайн үед нь тэмцлийн ажлыг агаарын хөлөг ашиглан авиамикробиологийн аргаар тэмцэх ажлыг Bacillus thuringiensis–ийн омгийн биобэлдмэлийг ашиглан 2018 оны 06 сарын 04-07-ны хооронд хийж гүйцэтгэлээ. Уг ажлын хүрээнд ЧД-ийн 19-р хорооны нутаг дэвсгэр Яргайт, Яргайтын богино, СБД-ийн 19-р хороо Шаргаморьт, Дружба зуслан, Гоодой, Гоодойн богино, СБД-ийн 20-р хороо Бэлх, Сэлх, Мааньтын ам, Хос шинэс сувиллын орчим, БЗД 20-р хороо Улиастайн гол Баянгол, Ар тарвагатайн ам орчмын ойн сангийн 2500 га талбайд нийт 8 удаагийн нислэгээр тэмцлийн ажлыг хийж гүйцэтгэлээ. Мөн тухайн хэсгүүдэд агаарын хөлгөөр тэмцлийн ажил явуулахад хүндрэлтэй газруудад үүргийн шүршигч ашиглан тэмцлийн ажлыг тухайн хэсгүүдэд хийв.