Хамтран ажиллахыг урьж байна


Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 01/19 дүгээр тогтоолын хавсралтаар баталсанНийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл-ийн 3.26-д “Орон нутгийн тусгай хамгаалалттай газруудын ашиглалт, хамгааллыг хувийн хэвшилд тулгуурлан явуулж, байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлнэ” гэж, 3.62-т “Туул, Сэлбэ, Дунд голын дагуу олон нийтийн соёл амралтын тохилог орчин бий болгоно” гэж тусгагдсаныг хэрэгжүүлэх зорилгоор Улиастай, Сэлбэ голын эхийг өөрийн хөрөнгөөр тохижуулах аж ахуйн нэгжүүдийг хамтран ажиллахыг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг Ойн хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Тэмүүжингээс 11-318003 дугаар утсаар холбогдон авч, саналаа 2018 оны 07 дугаар сарын 23-ны дотор ирүүлэхийг хүсье.

 

Нийслэлийн Байгаль орчны газар