ХАЛАМЖИЙН ЗАРДЛЫН МЭДЭЭЛЭЛ


2016 онд байгууллагын албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд:

Байгаль орчны салбарт болон байгаль хамгаалах үйлсэд идэвх зүтгэл гарган, үр бүтээл, тогтвор суурьшилтай ажиллаж шагнуулсан албан хаагчдад дагалдах мөнгөн шагнал болох 830’000 төгрөг, Албан хаагчдын ар гэрт 1’507’330 төгрөг, Ээлжийн амралтаараа нутаг явж амарсан 1 ажилтанд унааны зардалд 65’000 төгрөг, Нас барсан нэг албан хаагчийн ар гэрт 250’000 төгрөг, 12 албан хаагчид 2’740’000 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг газрын даргын тушаалаар олгосон.

2017 онд байгууллагын албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд:

1 албан хаагчийн сургалтын зардалд 180,000 төгрөг, 11 албан хаагчид 2,240,000 төгрөгийн мөнгөн тусламж, олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр нийт албан хаагчдын гэр бүлд 1,340,000 төгрөгийн бэлэг, тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн 2 албан хаагчид 37,677,203 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж, байгаль хамгаалах үйлсэд идэвх зүтгэл гарган, үр бүтээл, тогтвор суурьшилтай ажиллаж шагнуулсан 15 албан хаагчдад дагалдах мөнгөн шагнал болох 1,320,000 төгрөг, 3 албан хаагчийн эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд 1,050,000 төгрөг, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд байгаль хамгаалагч нарын ажлын байрны ажиллах нөхцлийг сайжруулах зорилгоор үртсэн шахмал түлшинд 5,025,000 төгрөгийг зарцууллаа.

2018 онд байгууллагын албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд:

Сар шинийн баяр, ахмадын өдрийг тохиолдуулан байгууллагаас өндөр насны тэтгэвэрт гарсан нийт 26 ахмадыг хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн газрын даргын Газрын даргын А/05 дугаартай тушаалаар нийт 1764000 төгрөгийн урамшуулал, 2017 оны үйл ажиллагааны үр дүнгийн мөнгөн шагналын 8000000 төгрөгийг 64 албан хаагчдад, олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу эх үрсийн баярыг тохиолдуулан нийт албан хаагчдын гэр бүлд 1,332,500 төгрөгийн бэлэг, шинээр гэр бүл болсон 2 албан хаагчид 400.000 төгрөг, 7 албан хаагчид 1,450,000 төгрөгийн мөнгөн тусламж, нас барсан албан хаагчийн ар гэрт 1.720.755 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй, ажил амжилтаараа тэргүүлж шагнуулсан албан хаагчдын дагалдах мөнгөн шагнал болох 930000 төгрөгийг даргын тушаалаар олгох ажлыг тус тус зохион байгуулсан.