УРИЛГА


Нийслэлийн Байгаль орчны газар нь Хөрс ба Амьдрал” гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулах”, шалгарсан шилдэг бүтээлээр гэрэл зургийн “Цомог хэвлүүлэх” ажлыг  тус тус гүйцэтгүүлэх тул сонгон шалгаруулалтад оролцох, ажил үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй  мэргэжлийн байгууллагуудыг санал ирүүлэхийг урьж байна.

Хамрах хүрээ, байршил: Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх хугацаа: 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс  06 дугаар  сарын 29-ний өдрийн хооронд хийж гүйцэтгэнэ.

Зорилго: Хөрс хүний амьдрал, эрүүл мэндтэй хэрхэн холбогддог, хөрсний доройтол, бохирдол нь хүний эрүүл мэнд, тухайн нутгийн экосистемд хэрхэн нөлөөлдөг болохыг гэрэл зургаар дамжуулан олон нийтэд хүргэхэд оршино. Мөн хөрсний бохирдлын хор нөлөө, хөрс хэрхэн өөрчлөгдөж байгааг гэрэл зургаар илэрхийлэн олон нийтэд хүргэж, хөрс хамгаалах асуудалд анхаарлыг хандуулах зорилготой.

Техникийн даалгавар:

1. Үзэсгэлэн зохион байгуулах /аль болох шинэлэг уур амьсгал төрүүлэхүйц газар сонгох, үйл ажиллагааны төлөвлөгөөтөй байх/

2. Ном хэвлүүлэх /гэрэл зургийн уралдаанд ирсэн шилдэг бүтээлээр 160 гр-ийн шохойтой цаасан дээр хатуу хавтастай, лакан бүрэлттэй, 100 ширхэг гэрэл зургийн цомог хэвлүүлэх/

Тавигдах  шаардлага: Санал ирүүлж буй байгууллага нь  дээрх 2 төрлийн үйлчилгээг тус бүр гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлэх шаардлагатай. Үүнд:

1. Ижил төстэй ажлын туршлага /Ижил төстэй ажлын гэрээний хуулбар 2-оос дээш/

2. Ажиллах боловсон хүчний чадварын мэдээлэл /анкет, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар/

3. Мэргэжлийн байгууллагын тусгай зөвшөөрөл

4. Байгууллагын танилцуулга, улсын бүртгэлийн  гэрчилгээний хуулбар

5. Үнийн санал /битүүмжилсэн/

Сонирхсон байгууллага, аж ахуйн нэгжүүд саналаа дор дурьдсан хаягаар 2019 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн дотор ирүүлнэ үү.

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 1-р хороо, Ц.Жигжиджавын гудамж, Нийслэлийн засаг захиргааны II байр 4 давхар 406 тоот, Нийслэлийн Байгаль орчны газар 

Утас: 11-318003, 11-323780, НБОГ-ын ХБОБНХ-ийн ахлах мэргэжилтэн Ч.Батсайхан