УРИЛГА


Нийслэлийн Байгаль орчны газар нь ногоон бүсийн ойн санд ойн аж ахуйн арга хэмжээ ойн цэвэрлэгээний огтлолтын ажлыг 3 байршилд нийт 205 га талбайд гүйцэтгүүлнэ.

Ажил гүйцэтгэгч нь дараах шаардлагуудыг хангасан материалыг ирүүлсэн байна. Үүнд:

  • Ойн арчилгаа, цэвэрлэгээний мэргэжлийн байгууллагын эрхтэй;
  • Мэргэжлийн инженер, техникч, хөрөөчин мод бэлтгэлийн бригадтай /тэдгээрийн хөдөлмөрийн гэрээ, НДДийн хуулбарыг хавсаргах ирүүлэх/;
  • Мод унагах, цагаалах, тээвэрлэх машин техник, бусад хэрэгсэлтэй /тэдгээрийн гэрчилгээ, гэрээний хуулбар/;
  • Цэвэрлэгээний ажлыг өмнөх жилүүдэд гүйцэтгэхдээ технологийн дагуу гүйцэтгэсэн /ойн цэвэрлэгээний огтлолт хийлгэсэн орон нутгийн байгаль орчны газрын тодорхойлолт, талбай хүлээлгэн өгсөн актыг хавсаргах/;
  • Цэвэрлэгээний огтлолт гүйцэтгэсний дараа ойн нөхөн сэргээлтийг хүлээлгэн өгсөн /нотлох акт баримтыг ирүүлэх/;
  • Цэвэрлэгээ хийсэн талбайд нөхөн сэргээлт хийхэд шаардагдах стандартын тарьц суулгацын нөөцтэй /тарьц суулгацтай болохыг батлах баримт, нотолгоо ирүүлэх/;
  • Давхар ажил гүйцэтгээгүй байх шаардлагатай;

Цэвэрлэгээний ажлыг гүйцэтгэх хүсэлтэй аж ахуйн нэгж, байгууллагууд 2019 оны 06 сарын 10-ны өдрийн 11.00 цагаас өмнө Нийслэлийн засаг захиргааны II байр Хангарьд ордон, 4 давхар, 406 тоот өрөө, Нийслэлийн Байгаль орчны газарт дээрх шаардлагыг хангасан материал бүрдүүлэн саналаа ирүүлнэ үү. Дэлгэрэнгүй мэдээллийг Ойн хэлтсийн 318003 утсаар авах боломжтой.

Хугацаанаас хоцорсон материалыг хүлээн авахгүй болохыг мэдэгдье.