ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УРИЛГА


Нийслэлийн нутаг дэвсгэрт байнгын урсацтай горхийг урсгалын дагуу тохижуулах, эко орчин бүрдүүлэх зорилгоор “Хөв байгуулах ажлын зураг төсөв зохиох” зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

1. Энэхүү ажил нь нийслэлийн нутаг дэвсгэрт урсдаг булгийн усыг хуримтлуулж хөв байгуулах замаар усан сан бий болгоно. Хөв байгуулах ажлын зураг төсвийн ажлыг 2019 оны 08 дугаар сарын 25-наас 10 дугаар сарын 15-ны хооронд гүйцэтгэх болно.

2. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайгаа нотлох мэдээллийг ирүүлнэ. Үүнд:
  • Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Сүүлийн 1  жилийн санхүүгийн тайлан
  • Харьяа татварын хэлтэс, нийгмийн даатгалын  хэлтэс, шүүхийн тодорхойлолт 
  • Сүүлийн 2 жилд ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл /гэрээгээр гүйцэтгэсэн ажлын гэрээний хуулбар, хүлээлгэж өгсөн акт/
  • Усны барилга байгууламжийн зураг төсөв хийх мэргэжлийн зөвшөөрөл
  • Усны барилга байгууламжийн зураг төслийн зөвлөх инженер, 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай гидрологийн инженер, Монгол Улсын мэргэшсэн төсөвчинтэй байх
    /Мэргэжлийн боловсон хүчний дипломын хуулбар, тэдгээрийн ижил төстэй ажил хийж байсан туршлагын мэдээлэл/
Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл авах боломжтой. Мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн  11 цаг 00 минутаас өмнө ирүүлнэ үү. Хугацаанаас хоцорсон материалыг хүлээн авахгүй болохыг мэдэгдье.
 
Хаяг: 15160 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Ц. Жигжиджавын гудамж-7/1, Засаг захиргааны II байр, Хангарди Ордон, 406 тоот
Нийслэлийн Байгаль орчны газар.

 
Утас: 318003, 323780