НОГООН БҮСИЙН НҮХЭН ЖОРЛОНГ БУУЛГАЖ ЭХЭЛЛЭЭ


Нийслэлийн Засаг даргын 2018 оны  А/834 дүгээр захирамжаар “Нүхэн жорлон, угаадасны нүх. Техникийн шаардлага MNS5924:2015 стандарт”-д нийцсэнээс бусад төрлийн нүхэн жорлон, угаадасны нүхийг ой, усны сан бүхий газарт ашиглахыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хориглосон. 

Нийслэлийн Байгаль орчны газрын Зуслангийн товчоо, Байгаль хамгаалах тасаг, Чингэлтэй дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Зуслангийн цагдаагийн хэсэгтэй хамтран 2019 оны 8-р сарын 01-ний өдөр Нийслэлийн Засаг даргын А/834 дүгээр захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор Чингэлтэй дүүргийн 19-р хороо, Яргайтын богинын ойн сан дахь нийтийн эзэмшлийн газарт барьсан нүхэн жорлонгуудыг буулгаж, ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэв. 
 

 
Уг ажил нь зуслангийн бусад амуудад үргэлжлэн явагдах бөгөөд өөрийн эзэмшлийн бус талбайд стандарт шаардлага хангаагүй нүхэн жорлон барьж ашиглаж буй зөрчлийг Зуслангийн товчооны 318003 утсанд болон “Зуслан апликейшнээр дамжуулан мэдээлэхийн зэрэгцээ нийслэлийн ногоон бүсэд битүүмжлэгдээгүй нүхэн жорлон, угаадасны нүх шинээр гаргаж ашиглахгүй байхыг анхааруулж байна.
 
Орчны бохирдлоос хамтдаа сэргийлье.
 
НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР