2019 ОНД ЗУСЛАНГИЙН ИРГЭДЭЭС АВСАН САНАЛ АСУУЛГА 


Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/834 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангуулах, ногоон бүсийн хөрс усны бохирдлыг бууруулах иргэдийн оролцоог хангах зорилгоор Зуслангийн бүсийн байнга болон түр оршин суугч иргэдээс 12 асуулга бүхий 400 судалгааг 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 9 дүгээр сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд цаасаар авч дүнг нэгтгэлээ.
 
Судалгааны асуулга нь хог хаягдал ангилан ялгах, нүхэн жорлон, түүнийг өөрчлөх, зуслангийн бүсэд тулгамдаж буй асуудлуудын талаар бөгөөд зуслангийн бүсэд танд тулгамдаж буй асуудал, юуг өөрчлөхөд таны ая тухтай амьдрах орчин бүрдэх вэ гэсэн агуулгын хүрээнд иргэд онцолж бичсэн байна.
 
-    Зуслангийн бүсэд орц гарц гаргах, эмх замбараагүй газар олголтыг зогсоох
-    Ил задгай хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх
-    Эко жорлонтой болох
-    Худгийн хүртээмжийг нэмэгдүүлж, усны хангамжийг сайжруулах
-    Зуслангийн бүсийг тог цахилгааны асуудлыг шийдэх хүчдэлийг нэмэгдүүлэх

 
Судалгааны дүнгээр зуслангийн ногоон бүсийн иргэдийн дунд хог хаягдлыг ангилан ялгах сургалт сурталчилгааг явуулах, хог хаягдлын шинэ менежментийг нэвтрүүлэх, хог хаягдал ангилан ялгах болон нүхэн жорлон өөрчлөх талаарх мэдээллийг хэвлэл мэдээлэл олон нийтийн сүлжээгээр дамжуулан хүргэх, ундны ус чанарын шаардлага хангаж байгаа эсэх талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй байлгах, усны хүртээмжийг нэмэгдүүлэх, орц гарцны асуудлыг шийдвэрлэх шаардлагатай болохыг тодорхойлов.