"ОЙН ЭРГҮҮЛ" НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ


Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газартай хамтран хаврын хуурайшилтын үе буюу 3/20-6/20 хүртэл ой хаах хугацаанд "Ойн хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх" нэгдсэн эргүүл хяналт шалгалтыг ногоон бүс, зуслангийн хэсгээр 5 чиглэлд хийж эхэллээ.
 
 
 
Өнөөдрийн хяналт шалгалтын явцад "Элит констракшин" ХХК нь барилга барих нэрийн дор хар шороо олборлон тээвэрлэх гэж байсан зөрчлийг илрүүлж НЗД-ын 2019 оны А/1033 дугаартай “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хар шороо олборлохыг хориглох тухай” захирамжийг танилцуулан таслан зогсоолоо.
 
     
 
Мөн ой, усны сан бүхий газарт байшин барьж буй үйлдлийг илрүүлж ажлыг зогсоолоо. Эдгээр зөрчлүүдийн учруулсан хохирлоос хамааран Зөрчлийн эсвэл Эрүүгийн хэрэг үүсгэн шалгана.