“ЗУСЛАН” АППЛИКЭЙШНЭЭР ЗӨРЧЛИЙГ БАРИМТЖУУЛАН ИРҮҮЛЭЭРЭЙ


Иргэн та Нийслэлийн Байгаль орчны газраас гаргасан “Зуслан” аппликэйшнийг гар утсандаа суулган хотын ногоон бүс, зусланд гарч буй байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийг иргэний үүргээ биелүүлэн бидэнд илгээгээрэй. 
 
Уг аппликэйшнийг Андройд, iOS үйлдлийн системтэй ухаалаг төхөөрөмжид  “Зуслан” эсвэл “zuslan” гэсэн түлхүүр үгээр хайлт хийн суулгана уу. “Санал гомдол” цэсэд 3 хүртэл гэрэл зургийг хавсарган хүрээлэн буй орчны эсрэг хууль, журам зөрчсөн үйлдлийн талаарх мэдээлэл, санал, гомдлыг ирүүлэх боломжтой бөгөөд таны ирүүлсэн мэдээлэл тус газрын эрхлэх асуудлын хүрээнд хамаарч байвал шалгаж нягтлан, авсан арга хэмжээний талаар хариу мэдэгдэх болно. Мэдээлэл ирүүлэхдээ эргэн холбоо барих утас, и-мэйл хаягаа оруулаарай. Видео бичлэг болон илүү олон зураг илгээх бол аппликэйшний зүүн дээд буланд байх нийгмийн сүлжээний хаягуудаар холбогдоорой.
 
Мөн “Зуслан” аппликэйшны “Мэдээ, мэдээлэл” цэсээс байгалийн нөөц ашиглалттай холбоотой сүүлийн үеийн мэдээлэл,  дэд цэсүүдээс байгаль орчны талаарх зөвлөмжүүд авах боломжтой.