ЗУСЛАН НОГООН БҮСИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ЯВАГДАНА


Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2020 оны “Нийслэлийн нутаг дэвсгэрт зохион байгуулагдах бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах тухай” А/01 тушаалын дагуу ногоон бүсийн их цэвэрлэгээ 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр болох тул зуслан ногоон бүсэд оршин суугч иргэд, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшлийн болон ойр орчмын цэвэрлэгээг хийж, идэвхтэй оролцохыг уриалж байна.