БОГ МАЛЫН МЯЛЗАН ӨВЧИН (ВИРУС) ЗЭРЛЭГ АН АМЬТДАД АЮУЛ УЧРУУЛЖ БАЙНА
Бог малын мялзан (Peste des petits) нь вирусын гаралтай үхэлд хүргэдэг өвчин нь дэлхийн 70 гаруй оронд тохиолддог ба 900 сая гаруй бага орлоготой иргэдийн амьжиргаанд нөлөөлж дэлхий даяар 2.1 тэрбум долларын гарз хохирол учруулсан тоо баримт байдаг. Дэлхий даяар бог малын мялзанг зөвхөн малын өвчлөл гэж үздэг ч энэ өвчлөл нь зэрлэг ан амьтдыг хамгаалахад бэрхшээл учруулдаг юм. Түүхийн хувьд энэ өвчлөл нь Африк, баруун Ази мөн Ойрх Дорнодын улс орнуудын алслагдсан тал хээр нутагт тархаж байсан бол цааш хүрээгээ тэлж зүүн Азийн уулархаг нутагт тархаж зэрлэг ан амьтдад аюул занал учруулж байна.
0 409 2018-10-31