Орон сууцны орцонд орж ирсэн шар шувууг байгальд нь буцаан тавьлаа
2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр нийслэлийн Шуурхай удирдлагын төвийн 310005 тоот утсанд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо 25 дугаар байрны орцонд шувуу байна гэсэн иргэний мэдээллийн дагуу нийслэлийн Байгаль орчны газраас газар дээр нь очиход тус байранд шар шувуу байсан тул барьж, анхан шатны үзлэг хийхэд ямар нэгэн өвчин эмгэггүй, анзаарагдах гэмтэл бэртэл байгаагүй тул байгальд нь эргүүлэн тавьлаа.
0 417 2019-02-01