“УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ СААРУУЛАХАД УЛААНБААТАР ХОТЫН ОРУУЛАХ ХУВЬ НЭМЭР” ТЕХНИКИЙН ТАЙЛАНГ ХЭЛЭЛЦЭВ
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Улаанбаатар хотын оруулах хувь нэмэр” техникийн тайланг нийслэлин Байгаль орчны газрын дарга Э.Баттулга танилцуулсныг Зөвлөлийн гишүүд сайшааж, хэрэгжүүлэх арга хэмжээний төслүүдийг дэмжив. Хурлаар тус тайланд тусгагдсан үйл ажиллагааг нийслэлийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, гадаад дотоодын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнд тусгаж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого төлөвлөлтийн хэлтэст даалгалаа. Монгол Улс Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцид 1993 оны 6 дугаар сарын 1-ний өдөр нэгдэн орсон бөгөөд Улсын Их Хурал Парисын хэлэлцээрийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр соёрхон баталсан.
0 903 2019-01-07