Түймрийн сэрэмжлүүлэг


Ой, хээрийн түймэр гэж юу вэ?

 

Хүний хяналтаас гадуур байгальд тархан шатаж байгаа галыг ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМЭР гэнэ.

Ойн хөрсний гадаргуу дээрх өвслөг ургамал, хүлэр ба ялзмагт давхраа, хагд өвс, хөвд, хаг, мод, сөөг, ой моддын иш,титэм галд их хэмжээгээр шатаж тархахыг ОЙН ТҮЙМЭР гэнэ.

Ой модгүй газрын өвс ургамал, хаг галд их хэмжээгээр шатаж тархахыг ХЭЭРИЙН ТҮЙМЭР гэнэ.

 

Ой хээрийн 3 төрлийн түймэр байдаг. Үүнд:

 

1-рт Газрын гадаргыг хамарсан түймэр. Энэ нь хамгийн түгээмэл хэлбэр бөгөөд ой модны нам дор газрыг хамарч, залуу моднуудыг устгадаг түймэр юм.

2-рт Газрын хөрсийг хамарсан түймэр. Энэ нь ихэнхдээ цахилгаан цахиснаас үүсдэг бөгөөд газрын хөрсний ялзарсан хэсгээс доош эрдэс баялагтай хөрсийг хамардаг түймэр юм.

3-рт Ой модны оройн хэсгийг хамарсан түймэр. Энэ нь модны оройд маш хурдан ноцож, маш хурдан хугацаанд ой модыг бүхэлд нь шатаадаг онц ноцтой түймэр юм.

 

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ:

Цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх;

 

• Тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх;

 

• Хөдөө орон нутагт хуурай өвс ихтэй, ой, хээрийн бүс, малын бэлчээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх;

 

• Гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах;

 

• Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэх зэрэг нь өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгаа болохыг анхааруулж байна.

 

Хэрэв та ой хээрийн түймэрт өртөж болзошгүй аюулд байгаа бол:

 

 Гэр бүлийнхэнтэйгээ түймрийн талаар ярилцаж хэрхэн түүнээс сэргийлэх болон түймэр гарсан тохиолдолд юу хийхээ төлөвлөөрэй.

 

 Галын машин танай гэрт хүрч очих хүртэлх замын тэмдэг болон гэрийн хаяг тодорхой, гаргагдахуйц, мөн харагдахуйц байршилд байгаа эсэхийг шалгах.

 

 Гэрийнхээ бүх утсанд Онцгой байдлын албаны утасны дугаарыг сануулах. Ой хээрийн түймэр асар хурдан тархдаг тул 1 секундыг ч алдах хэрэггүй.

 

 Аваарын 2 гарц гаргаж, түүгээрээ гарах дасгал сургуулилт хийх. Хэрэв үндсэн гарцаар гарч чадахгүй бол хоёрдогч гарцаар гарах хэрэгтэй. Гэрийнхээ гадна жижиг цөөрөм, худаг, усан сан, цорго байгуулах, цистерн-г ус хадгалах гэх зэргээр тодорхой хэмжээний усны нөөцтэй байх. Гэрт болон гэрийн гадаах байгууламжийн аль ч хэсэгт хүрэхүйц хангалттай урт хэмжээний ус цацах шаланктай байх. Гэрийнхээ 2 талд, гадаах байгууламжийнхаа ойролцоо, гэрээсээ хамгийн багадаа 15 метр зайд сайн чанарын хөлддөггүй, хүйтэнд тэсвэртэй усны хоолой суурилуулах шаардлагатай бөгөөд эдгээрийг гал унтраагчид ашиглаж болно.

 

 Хүрз, сүх, гар хөрөө, хувин, тармуур зэрэг галын үед ашиглаж болохуйц багаж хэрэгслүүдтэй байх. Жижиг хэмжээний гал гарахад гал сөнөөгчид иртэл та өөрөө унтраах шаардлага гарч болзошгүй үед эдгээр багажуудыг ашиглах нь илүү үр дүнтэй байх болно.

 

 Ой хээрийн түймрийн үед нүүлгэн шилжүүлэх тусгай төлөвлөгөө гаргаж, гэрийнхээ гамшгийн төлөвлөгөөтэй уялдуулах.

 

Хэрэв та ой хээрийн түймэр гарч болзошгүй аюултай газар амьдардаг бол:

 

 Өөрийнхөө орон гэр, гадаах барилга, байгууламжаа ой хээрийн түймэрт өртөхөөргүй, аюулгүй байх талаас нь төлөвлөж, тохижуулах. Ой модлог газар барилга, байгууламж барьсан бол та орон нутгийн барилгын норм дүрэм олж авах. Түүнд ямар барилгын материал ашиглахыг зааж өгсөн байдаг.

 

 Галд тэсвэртэй, шатамхай бус барилгын материалыг ашиглах. Тухайлбал шавар, шавар будаг, тоосго, бетон блок, чулуу, төмөр гэх зэрэг. Галын илүү удаан тогтоон барих шинж чанартай лабораторийн жагсаалтад орсон химийн бодис оролцсон гоёл чимэглэлтэй, модон болон бусад шатамхай материалаа хийгдсэн хана, шал, дээвэртэй байшингаас болгоомжлох. Дээврээ нимгэн модоор хийхээс татгалзах, цонх, хаалгаа зузаан, уян хатан шилтэй хийх.

 

 Хэрэв өөр сонголтгүй бол цахилгаан шугамаа газар доогуур явуулах. Ингэснээр хүчтэй салхи, газар хөдлөлтийн үед цахилгааны шугам унаж гал түймэр гарахаас сэргийлж чадна.

 

 Ургамал, модноос байшин, гадаах байгууламжаа тусгаарлах үүднээс аюулгүйн зурвас бий болгох. (Энэ чиглэлээр орон нутгийн Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчаас зөвлөгөө авах)

 

 Ой, хээрийн түймэрт шатаж болзошгүй материал, байшин хоёрынхоо хооронд аль болох хангалттай хол зай тогтоож өгөх хэрэгтэй бөгөөд гал гарсан тохиолдолд энэ хооронд та боломжит аюулыг бууруулах алхмуудыг хийж амжих болно. Хашаа болон усан сангаар аюулгүйн зурвасаа хүрээлснээр галын аюул хаана хүрч байгааг олж мэдэхэд тус болох болно.

 

 Хэрэв танай байшин налуу газар байдаг бол дээр дурдсан хамгаалах арга хэмжээнүүд хангалтгүй байж болно. Учир нь гал өөдөө маш хурдан тархдаг бөгөөд магадгүй аюулгүйн зурвасаа илүү өргөн зайд хийх шаардлагатай болж магадгүй. Чулуун хана нь галаас хамгаалж, галыг цааш тархахаас сэргийл чадна. Дэлгэрэнгүй мэдээллийг орон нутгийн Онцгой байдлын албатай холбоо барина уу.

 

 Хашаа хороогоо тогтмол цэвэрлэх. Галыг илүү хурдан тараадаг модны навч, мөчир, хог хаягдлаа цэвэрлэж, устгаж байх.

 

 Камин зуух болон зуухандаа стандартад нийцсэн буюу галын очийг гадагш хаядаггүй янданг авч тавих. Ингэснээр зуухны яндангаар гадагш үнс, оч хаягдан гарахаас сэргийлэх болно.

 

 Гэртээ гал унтраагч хэрэгсэлтэй байх хэрэгтэй бөгөөд яаж хэрэглэх талаар галын байцаагч нараас заавар авах. Зарим гал унтраах хэрэгслийг хэрэглэх арга өөр өөр байдаг. Усаар ажилладаг гал унтраагчийг ургамалд гарсан галыг унтраахад мөн газрын хөрсөө услах, чийгшүүлэхдээ ашиглахад зохимжтой. Гал гарсан үед зааврыг уншаад зогсож байх цаг байхгүй тул та гал унтраагчийг хэрхэн ашиглахаа мэдэхгүй байх нь түүнийг үр дүнтэй ашиглах боломжгүй болох талтай. Цонхны хаалт эсвэл давхар шилтэй цонх хийх. Галын огцом халалт дан цонхны шилийг хагалж, гал гэр дотор нэвтрэх аюултай тул цонхны зөв хаалт хэрэглэх нь боломжит аюулыг бууруулна.

 

 Урт шат ойрхон байлгах. Та дээвэр дээрээ гарч дээвэр дээрх шатамхай хог хаягдал, мод навчсыг цэвэрлэх хэрэг гарах тул урт шаттай байх хэрэгтэй.

 

ИРГЭН ТА ой хээрийн түймэр гарсан тохиолдолд Онцгой байдлын алба болон орон нутгийн төрийн захиргааны байгууллагад яаралтай мэдээлэх, түймэр унтраах ажиллагаанд иргэний үүргийн дагуу оролцох үүрэгтэй.

- share

Сэтгэгдэл (0)