Шагналын хур буулаа


Монгол Улсын тулгар төр байгуулагдсаны 2223 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Улсын Их баяр наадмыг тохиолдуулан байгаль орчны салбарт үр бүтээлтэй ажиллаж, онцгой хувь нэмэр оруулсан тус байгууллагын Ой, ногоон байгууламжийн хэлтсийн дарга Ч.Болдбаатар Үйлдвэр Хөдөө Аж Ахуйн Яамны “Жуух бичиг”-ээр, ахлах мэргэжилтэн Ж.Амармаа Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хүндэт өргөмжлөл”-өөр, ахлах мэргэжилтэн Н.Билэгсайхан, мэргэжилтэн Э.Жаргалсайхан, байгаль хамгаалагч Н.Ширэндэв нар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хүндэт үнэмлэх”-ээр, ахлах мэргэжилтэн Ш.Одончимэг, мэргэжилтэн О.Тэмүүжин нар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн “Жуух бичиг”-ээр тус тус шагнууллаа.

- share

Сэтгэгдэл (0)