“АЗИЙН ТОМООХОН ХОТУУДЫН СҮЛЖЭЭ 21” ТӨСЛИЙН ХОТЖИЛТ БА БАЙГАЛЬ ОРЧНЫ АСУУДЛУУДЫН ХҮРЭЭНД “3R БОЛОН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ” ОЛОН УЛСЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА


Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар, Япон улсын Токио хотын захиргааны Байгаль орчны товчоо, Нийслэлийн Баянзүрх дүүргийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төвөөс хамтран “Азийн томоохон хотуудын сүлжээ 21” төслийн хотжилт ба байгаль орчны асуудлуудын хүрээнд “3R болон хог хаягдлын менежмент” олон улсын сургалт Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулагдлаа. Тухайн сургалтанд Токио хотын захиргааны байгаль орчны товчооны Нөөцийг дахин боловсруулах хэлтсийн ахлах захирал Казуяа Сайто, Минато хотын байгаль орчин, дахин боловсруулахыг дэмжих албаны захирал Хироёоши Хасегава зэрэг нийт 6 хүний бүрэлдэхүүн, Улаанбаатар хотоос НЗДТГазрын Гадаад харилцааны хэлтэс, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтэс, Нийслэлийн 9 дүүргийн Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн мэргэжилтнүүд мөн дүүргүүдийн хог хаягдлын чиглэлээр үйл ажиллагаа буй байгууллагуудын төлөөлөл, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар, хороодод ажилладаг Эко эргүүлүүд, “Хотын хөгжлийг дэмжих” шинэ тосгон ТББайгууллага, Монголын хог хаягдлын менежментийн холбоо ТББайгууллага, ECO UB ХХКомпаниудын төлөөлөл бүхий нийт 60 гаруй албан хаагч оролцлоо.

Тус сургалтаар Токио хотын Байгаль орчны товчооноос хог хаягдлын менежментийг сайжруулах талаар хэрэгжүүлж буй ажлуудын талаар танилцуулгуудыг хийлээ.

Үүнд:

  • -“Токио хотын хог хаягдлын менежментийн өнгөрсөн болон өнөөгийн байдал”
  • -“Токио хотын оршин суугчид болон бизнесийн байгуулагуудтай хамтран хог хаягдлын хэмжээг бууруулах хүчин чармайлт”
  • -“Байгаль орчинд ээлтэй, тогтвортой нийгмийн төлөөх Минато хотын 3R-ийн санаачлагууд “ сэдвээр хийсэн бол Улаанбаатар хотын ЗААлбаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсээс
  • -“Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийн өнөөгийн байдал” сэдвээр,
  • -Баянзүрх дүүргийн Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын хэлтсээс “Баянзүрх дүүргийн хог хаягдлын менежментийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаарх танилцуулгыг тус тус хийлээ. Токио хотын дүүргүүдэд хог хаягдлын менежментийг сайжруулах 3R зарчим хэрхэн хэрэгжиж амжилтанд хүрсэн мөн цаашид Улаанбаатар хотын дүүргүүдэд хог хаягдлын менежментийг сайжруулах 3R зарчимыг хэрэгжүүлэх талаар сургалтанд оролцогч талууд харилцан санал солилцон иргэд, олон нийтэд хог хаягдлын эерэг ба сөрөг нөлөөллийн талаарх сургалт сурталчилгааг тогтмол зохион байгуулж байх, хог хаягдлын анхан шатанд нь ангилан ялгах тогтолцоог хэрэгжүүлж эхлэх, хог хаягдал ангилан ялгах, дахин боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллага аж ахуй нэгжүүдийг дэмжиж ажиллах зэрэг саналууд гарч байлаа.

Токио хотын төлөөлөгчид Улаанбаатар хотод ажиллах хугацаандаа Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр явж хог хаягдлын тээвэрлэлт үйлчилгээний үйл ажиллагаа, Улаанбаатар хотын Нарангийн энгэрийн хог хаягдлын төвлөрсөн цэгийн үйл ажиллагаа мөн тухайн цэгт үйл ажиллагаа явуулж буй хог хаягдал ангилан ялгах дахин боловсруулах үйлдвэрүүдийн үйл явцтай танилцан шаардлагатай санал зөвлөгөө, туршлагыг хуваалцан ажиллаа.

 

- share

Сэтгэгдэл (0)