АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАХ ТУХАЙ


Ажлын хэсэг байгуулах тухай

“Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн  3.3.9,  “Улаанбаатар хотын 2020 он хүртэлх ногоон хөгжлийн стратеги, төлөвлөгөө”-ний 1.5.3,  4.1.2-т Туул, Сэлбэ, Дунд голын урсацыг нэмэгдүүлж, эргийн дагуу олон нийтийн эрүүл мэнд, соёл, амралтын тохилог орчин бүрдүүлэхээр тусгагдсан бөгөөд Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын  хүрээнд  Туул, Сэлбэ, Дунд голын урсацыг нэмэгдүүлж, эргийн дагуу олон нийтийн эрүүл мэнд, соёл, амралтын тохилог орчин бүрдүүлэх талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/817 дугаартай захирамжаар байгуулан ажиллаж байна.

- share

Сэтгэгдэл (0)