НИЙСЛЭЛД ОРЖ ИРСЭН АМЬТДЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ


Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутагт өвөлжилт хүндэрч цас  их орсноос шалтгаалан бэлчээр тэжээлийн дутагдалд орсон зэрлэг амьтад хот руу  идэш тэжээл хайн орж ирсэн тухай дуудлага, мэдээлэл нийслэлийн шуурхай албанд ихээр ирэх болсон. Өнгөрсөн жилүүдэд нийслэлийн суурьшлын бүсэд орж ирсэн 2 халиун буга, хортой 6 могой,  шар шувуу болон усны шувууд, галзуу чоно, хэрэм, янзага, цагаан зээрийн сүрэг зэрэг зэрлэг амьтдыг байгальд нь нүүлгэн шилжүүлэх, идэш тэжээл тавьж өгөх ажлуудыг зохион байгуулж, хэрэгжүүлсэн.

 Төсөв хүндрэлтэй байгаа энэ цаг үед нийслэлийн  ногоон бүс, суурьшлын бүсэд зэрлэг амьтад нэвтрэн ирсэн тохиолдолд иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг  сайн дураараа тус үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, байгаль хамаалах үйлсэд хувь нэмэр оруулж хамтран ажиллахыг уриалж байна.

- share

Сэтгэгдэл (0)