БАЙГАЛЬ ОРЧИН, ХӨДӨӨ АЖ АХУЙ БОЛОН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ДЭМЖЛЭГ


Дэлхийн хүн ам 2050 он гэхэд 9,6 тэрбум болж өсөх төлөвтэй байна. Өсөн нэмэгдэж буй хүн амыг тогтвортой хоол тэжээлээр хангахад нэгэн зэрэг гурван хэрэгцээ тулгарч байна.

Дэлхийн нөөцийн их сургуулийн судалгаагаар, дэлхийн хүн амын хүнс тэжээлийн 2050 оны хэрэгцээ болон өнөөдрийн боломжит хоол хүнсний зөрүүний 70 орчим хувийг хангах, хөдөө аж ахуйгаас цаг агаар, экосистем болон усанд учруулах нөлөөллийг багасгах мөн эдийн засаг нийгмийн хөгжлийг хангасан хөдөө аж ахуйн дэмжлэгийг хангах хэрэгтэй байгаа юм.

Дэлхийн нөөцийн их сургууль дээрхи гурван хэрэгцээг хэрхэн хангах талаар ажиллаж байна. Бид ирээдүйд хоол хүнсээр тогтвортой хангах арга зам болон хамтын ажиллагаа, эрэл хайгуулыг хийж байна.

Дэлхийн нөөцийн их сургуулийн “Дэлхийн нөөцийн тайлан төсөл” нь дэлхийн хүнсний үйлдвэрлэл болон хэрэглээний асуудлуудын шийдлийг боловсруулдаг. Бид хүнсний хаягдал, хорогдлыг бууруулах арга замуудыг тодорхойлж байна. Мөн бид газрын болон усны менежментийг сайжруулж, бэлчээрийн гарцыг нэмэгдүүлэх, доройтсон газрыг нөхөн сэргээж өгөөжийг сайжруулах зэргээр хүнсний үйлдвэрлэлийг тогтвортой нэмэгдүүлэх арга замуудын дүн шинжилгээ хийдэг. Түүнчлэн хүнс үйлдвэрлэлийн хүрээлэн буй орчин дах нөлөөллийг бууруулах цаг агаар-ухаалаг хөдөө аж ахуй зэрэг аргуудыг боловсруулж байна.

Мэдээллийг

- share

Сэтгэгдэл (0)