“Нийслэлд өвөлждөг шувууд” танин мэдэхүйн сургалт


Улаанбаатар хот нь дөрвөн Хан Уулын нөмөр, Туул, Сэлбэ, Улиастай, Дунд голын урсац бүхий газар байдаг учраас олон янзын шувуу ирж нутагшдаг. Дэлхийн хөгжилтэй хотууд гоё шувуудаар хотоо чимж, тэднийгээ харан баясаж, тэднээр дамжуулан байгаль дэлхийгээ хайрладаг байна. Манай нийслэл ч энэ тал дээр анхаарч, иргэдээ байгаль дэлхийтэйгээ ойртох нэг алхам болсон хотын шувуудтайгаа танилцах, тэднийгээ ажиглаж танин мэдэх, судлах, хамгаалах талаар уулзалт ярилцлагаа хоёр дах жилдээ нээлттэй зохион байгуулахаар төлөвлөж байна. 2016 онд хот орчмын ногоон бүсэд тус газрын байгаль хамгаалагч нарын судалгаанд 11 төрлийн 3600 орчим шувуу ажиглагдсан дүн мэдээ гарсан. Энэ онд хотод өвөлждөг шувуудын төрөл зүйл, тоо хэмжээг дахин гаргаж, мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг үндэслэн тэдгээрийг хэрхэн хамгаалах талаар зөвлөмж гаргуулан ажиллахаар төлөвлөж байна.

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

- share

Сэтгэгдэл (0)