Хятадууд цамхаган ойг ургуулж байна


Хятад улс өдөрт 60 кг хүчилтөрөгч ялгаруулдаг босоо цамхаган ойг ургуулж байна. Энэ цамхагууд нь 2500  гаруй ургамал, 11 00 гаруй модтой байх бөгөөд жил бүр 25 тонн нүүрстөрөгчийг шингээж авна. Хятадын хотууд нь дэлхийд хамгийн бохирдолтойд тооцогддог.

Эдгээр босоо ойнууд нь Хятадын утаан мананг сарниулахад туслах боломжтой. Цамхагуудын нэг нь зочид буудлын барилга болох юм байна. Цамхагуудыг 2018 он гэхэд барьж бэлэн болгоно. Үүнтэй төстэй цамхаган ойг 2014 онд Италийн Милан хотод байгуулсан байдаг. Хотуудын газар нутгийн 10 хувьд ногоон байгууламж нэмж байгуулахад уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад эерэг нөлөө үзүүлдэг гэж судалгаа харуулсан байна. Хятад улс илүү олон босоо ой байгуулахаар төлөвлөсөн нь ногоон ирээдүйг харагдуулж байна.

- share

Сэтгэгдэл (0)