НИЙСЛЭЛД ӨВӨЛЖДӨГ ШУВУУД танин мэдэхүйн сургалтыг зохион байгууллаа


Нийслэлийн Байгаль орчны газраас 2 дугаар сарын 18-ны өдөр шувуу сонирхогч иргэд болон байгаль хамгаалагч нарт зориулан “Нийслэлд өвөлждөг шувууд” танин мэдэхүйн сургалтыг зохион байгууллаа.

 Тус сургалтаар шувууны төрөл зүйлийг танин мэдэх, ажиглалт тооллогын арга зүйг олгох, гэмтэж бэртсэн шувуудад анхны тусламж үзүүлэх зэрэг шувуу сонирхогч иргэдийн хүсэлт, шаардлагад нийцсэн мэдээ мэдээллийг олголоо.

          2016 онд “Монголын шувуу хамгаалах төв” ТББ, тус Байгаль орчны газар хамтран нийслэлийн ногоон бүс болон суурьшлын бүсүүдэд өвөлждөг шувуудын судалгааг гаргах ажлыг анх удаа зохион байгуулсан ба тус ажиглалтаар зэрлэг нугас, хумхин бохио, хондон ангир, алаг шунгаач, начин шонхор, нөмрөг тас, бүргэд зэрэг нийт 27 зүйлийн 7600 орчим шувууд тоологдсон.

 

 

Энэ жил нийслэлд өвөлжсөн шувуудын мэдээллийг шинэчлэх ажлын хүрээнд мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиглалт тооллогыг дахин зохион байгуулж байгаа бөгөөд тус ажиглалтын дүн мэдээг нэгтгэн энэ сарын сүүлээр олон нийтэд мэдээлнэ.

- share

Сэтгэгдэл (0)