ОЙН ДАГАЛТ БАЯЛГИЙГ АШИГЛАХ  


ОЙН ДАГАЛТ БАЯЛГИЙГ АШИГЛАХ

           "Ойн дагалт баялаг” гэж Ойн тухай хуулийн 3.1.12-д заасныг дагуу ойн сангийн газарт ургадаг ойгоос авч ашиглаж байгаа аливаа баялгийн нөөцийг хэлнэ.

жимс, жимсгэнэ,

мөөг,

самар,

эмийн болон хүнс, тэжээл, техникийн ургамал,

модны холтос, үйс,

хусны шүүс,

давирхай,

ойн хөвд, хөвхөн

Нөөц ашиглах зөвшөөрөл олгох  

Иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллага тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагчаас ойн дагалт баялаг түүх зөвшөөрөл авна.

-Байгаль хамгаалагч Ойн тухай хуулийн 38.4-д заасны дагуу ойн дагалт баялгийн нөөц, тархац, тухайн жилийн ургацын байдал зэргийг харгалзан үзэж эрхийн бичиг олгоно.

- Нөөцийг ашиглах зориулалт, хэмжээнээс хамаарч нэг удаагийн эрхийн бичгийг иргэнд 10 хүртэл хоног, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад 21 хүртэл хоногийн хугацаатай олгоно.

- Давагдашгүй хүчин зүйлийн улмаас нөөцийг бэлтгэж амжаагүй бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч нэг удаа иргэнд 5 хүртэл хоног, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад 10 хүртэл хоногийн хугацаагаар сунгаж болно.

- Эрхийн бичгийг түүний хүчинтэй байх хугацаанд дахин олгохгүй.

Нөөцийг ашиглах хугацаа

- Тухайн сум, дүүргийн ойн анги эсхүл байгаль хамгаалагч нь нөөцийн түүх хугацааг тодорхойлно.

- Цэцэг, ургамлын иш, навч, навчны иш, мөчрийг ургамлын ургах хугацааны тохиромжтой үе шатанд түүнэ.

- Жимс, мөөгийг нэр, төрлөөр нь бүрэн боловсорч гүйцсэний дараа бэлтгэнэ.

- Үндэс, үндэслэг ишийг тухайн ургамлын ургах хөгжлийн ээлжит үе шат өнгөрч, хагдралтын хугацаанд бэлтгэнэ.

- Хусны шүүсийг шүүс хөдлөлтийн үед буюу 5 дугаар сарын 1-нээс 05 дугаар сарын 20 хүртэлх хугацаанд бэлтгэнэ.

- Модны давирхайг ургамлын вегетацийн хугацаанд буюу 5 дугаар сарын 31-нээс 10 дугаар сарын 01 хүртэлх хугацаанд бэлтгэнэ.

- Хуш модны самрыг 10 дугаар сарын 15-наас дараа оны 3 дугаар сарын 15-ны хооронд бэлтгэнэ.

Нөөцийг ашиглах дээд хэмжээ

- Үйлдвэрлэлийн зориулалтаар нөөц бэлтгэх эрхийн бичгийг нэг газарт нэгээс илүү удаа олгохгүй.

Ургамлыг ашиглах зориулалт

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд ургамлыг

нэн ховор (нэн ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадваргүй, тархац нэн хязгаарлагдмал, ашиглах нөөцгүй, устах аюулд орсон ургамал хамаарна) ургамлыг зөвхөн судалгаа, шинжилгээний,

ховор ургамлыг (байгалийн жамаар нөхөн сэргэх чадвар хязгаарлагдмал, тархац, нөөц багатай, устаж болзошгүй) ахуйн болон судалгаа, шинжилгээний,

элбэг ургамлыг судалгаа, шинжилгээний, ахуйн, үйлдвэрлэлийн зориулалтаар тус тус ашиглаж болно.

Ургамлыг судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглахдаа:

1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад нэн ховор, ховор ургамлыг судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглах зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллага олгоно.

2.Судалгаа, шинжилгээ, ахуйн зориулалтаар ашиглахаар түүж бэлтгэсэн ургамлыг үйлдвэрлэлийн түүхий эд болгон ашиглах, орлого олох зорилгоор бусдад борлуулахыг хориглоно.

Ургамлыг ахуйн зориулалтаар ашиглахдаа:

Иргэн ховор ургамлыг өөрийн ам бүлийн хүнсний болон ахуйн бусад хэрэгцээг хангах зорилгоор сум, дүүргийн Засаг даргын зөвшөөрлөөр ашиглаж болно.

Ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахдаа:

1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага элбэг ургамлыг хүнсний, техникийн болон ургамлын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулах зориулалтаар ашиглаж болно.

2.Эм бэлтгэн найруулах ажил, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага ховор болон элбэг ургамлыг эмийн үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж болно.

3.Элбэг ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах зөвшөөрлийг аймаг, нийслэлийн байгаль орчны албаны дүгнэлтийг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга, ховор ургамлыг эм үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллага олгоно.

Хүснэгт 1 Байгалийн баялаг ашигласны төлбөр

Д/д

Байгалийн нөөц ашиглалт

Төлбөр /кг.төг/

Тайлбар

 

1

2

3

1

Хуш модны самар

500

Нийслэлийн ногоон бүсээс ахуйн зориулалтаар 1 удаа 25 кг хүртэлх

Жимс

2

Монос

300

Нийслэлийн ногоон бүсээс ахуйн зориулалтаар 1 удаа 10 кг хүртэлх

3

Долоогоно

500

4

Өндөр улаагана /хад/

300

5

Улаан улаагана /улаалзгана/

300

6

Нэрс /хөх нэрс/

300

7

Анис, алирс

300

8

Өргөст нохойн хошуу

250

9

Далан халс /чонын элэг/

250

Мөөг

10

Юүлүүр Ташуумаг

300

Нийслэлийн ногоон бүсээс ахуйн зориулалтаар 1 удаа 20 кг хүртэлх

11

Ягаан сархиаг

300

12

Шар-ногоон Ур мөөг

300

13

Хэврэг чидмэг

300

14

Тосондой

300

15

Эгэл далбига

300

Бусад

16

Хөвд

150

Нийслэлийн ногоон бүсээс ахуйн зориулалтаар 1 удаа 20 кг хүртэлх

17

Хусны шүүс /л/

500

Нийслэлийн ногоон бүсээс ахуйн зориулалтаар 1 удаа 5 литр хүртэлх

18

Нарсны шилмүүс

400

-

19

Давирхай

2000

Нийслэлийн ногоон бүсээс ахуйн зориулалтаар 1 удаа 20 кг хүртэлх

Хэрэглээний мод

20

Гацуур

18000

Үйлдвэрлэл, арчилгаа, цэвэрлэгээний огтлолоос гарах хэрэглээний модны төлбөрийн хэмжээг том хэмжээний хэрэглээний модонд тооцсон бөгөөд дунд хэмжээний хэрэглээний модонд төлбөрийн хэмжээнээс15 хувиар, жижиг хэмжээний хэрэглээний модонд төлбөрийн хэмжээнээс 30 хувиар бууруулж тооцно.

Мод тээврийн зай 50 км хүртэл зайд ойгоос хэрэглээний мод бэлтгэж ашигласны төлбөрийн хэмжээ

21

Нарс

18000

22

шинэс

18000

23

Хус

9000

24

Улиас, улиангар

9000

25

Бургас

9000

Хэрэглээний мод

25

Гацуур

6000

Мод тээврийн зай 50 км хүртэл зайд ойгоос түлээ мод бэлтгэж ашигласны төлбөрийн хэмжээ

26

Нарс

4800

27

шинэс

3600

28

Хус

2400

29

Улиас, улиангар

2400

30

Бургас

2400

31

Бусад мод бут сөөг

3240

 

-Нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх

Нөөц бэлтгэж буй иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллага нь ойн экосистемд сөрөг нөлөөгүй арга, технологиор нөөцийг бэлтгэнэ.

Нөөцийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглагч нь нөхөн сэргээх, арчлах, хамгаалах арга хэмжээг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж хэрэгжүүлнэ.

Давирхай, модны холтос, үйс, хөвд, хөвх, хусны шүүс, хусны мөөг зэрэг дагалт баялгийн нөөцийг зөвхөн шинжилгээ, судалгаа, ахуйн зориулалтаар бэлтгэнэ.

- Нөөцийг ашиглахад баримтлах зүйл

Нөөц ашиглах, хамгаалах үед дараах зүйлийг баримталж ажиллана.

Зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү бэлтгэхгүй байх;

Зөвшөөрлийн хугацааг хэтрүүлэхгүй байх;

Түүж бэлтгэх газрыг өөрчлөхгүй байх;

Хориглосон арга, технологи хэрэглэхгүй байх;

Мод, сөөгийг хугалж гэмтээхгүй байх;

Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зааврыг зөрчихгүй байх;

Байгаль орчныг бохирдуулахгүй байх;

Ойд байрлуулсан самбар, тэмдэглэгээ, байгууламжийг эвдэж сүйтгэхгүй байх.

Хууль, тогтоомж зөрчсөн бол хүлээлгэх хариуцлага:

Нөөцийг ашиглах, хамгаалахтай холбогдсон хууль, журам, зааврыг зөрчсөн иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад Байгаль орчныг хамгаалах тухай, Байгалийн ургамлын тухай, Ойн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

Ойн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.3-д:

Зохих эрхийн бичиггүй ойн дагалт баялаг ашигласан, эсхүл эрхийн бичигт заасан нөхцөл болзлыг зөрчиж үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар бэлтгэсэн, тээвэрлэсэн зүйл, олсон орлогыг хурааж, зөрчил гаргасан иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгжийг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгохоор заасан байдаг.

Ойн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1-д :

Ойн дагалт баялаг ашиглахдаа технологийн горим зөрчсөн иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгжийг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгохоор заасан.

35.4.Дараах тохиолдолд хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ:

35.4.1.гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэсэн;

35.4.2.зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн;

35.4.3.засварласан, хуурамч, хүчингүй гэрээ, эрхийн бичгээр ойгоос мод бэлтгэсэн.

 

 

- share

Сэтгэгдэл (1)

  • nano

    Comment is here

    2017-02-11