Зуслангийн бүсэд их цэвэрлэгээ хийлээ


Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А04 дүгээр тушаалаар батлагдсан “2017 оны бүх нийтийн их цэвэрлэгээний хуваар”-ийн дагуу 05 дугаар сарын 20, 21-ний өдөр нийслэлийн хэмжээнд зуслангийн бүсийн их цэвэрлэгээний ажил хийгдлээ.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгуулж буй энэхүү их цэвэрлэгээнд НЗДТГ-ын Цэргийн штаб, нийслэлийн Байгаль орчны газар, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Сонгинохайрхан, Налайх, Багахангай, Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газар болон УБЗАА-тай гэрээт хөндлөнгийн хяналтын төрийн бус байгууллагууд оролцож, дүүрэг бүрт Засаг даргын захирамж гаргаж, удирдамж чиглэлийг баталж мөрдүүлэх, шаардлагатай төсөв хөрөнгийг \2,5-6,5 сая.төг\ шийдвэрлэх зэргээр тодорхой зохион байгуулалтад орж ажиллалаа. Үүнд:

Д\д Их цэвэрлэгээг зохион байгуулсан байгууллага Цэвэрлэгээний чиглэл, хамрах хүрээ Хамтран оролцож буй байгууллага, нэгж, хүний тоо Хамрагд-сан хүний тоо Тайлбар
1. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба Зуслангийн бүсүүдийн их цэвэрлэгээний хяналт, зохион байгуулалт Цэвэрлэгээний хөндлөнгийн хяналтын ТББ-ууд 30  
2. Нийслэлийн Байгаль орчны газар Хамгаалалтын ногоон бүсэд НЗДТГ-ын Цэргийн штаб 120 Дүйцүүлэх албаны 100 цэргийн албан хаагч
3. Сүхбаатар дүүргийн ЗДТГ Санзайн чиглэл, Их баян, бага баянгийн чиглэл. Дүүргийн ТҮК, Иргэдийн Бүлэг,

 

Үйлдвэрлэл, урлал технологийн коллежийн оюутнууд

320 Коллежийн 200 оюутан.
3. Чингэлтэй дүүргийн ЗДТГ Шарга морьт, Санзай, Гоодой, Гүнтийн чиглэл, дээд салхитийн амны чиглэл. Дүүргийн ТҮК, Иргэдийн бүлэг,

 

Найши трейд, Гандигийн сургуулийн оюутнууд.

91

 

 

 

Оюутан 14
4. Баянзүрх дүүргийн ЗДТГ Улиастай, Шархад, Гачууртын чиглэл Дүүргийн ТҮК,

 

Дүүргийн НҮГ 1-4, Иргэдийн бүлэг

120  
5. Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ Баруун, зүүн салааны зуслангийн бүс, Баянголын ам. Дүүргийн ТҮК, Иргэдийн бүлэг,

 

Хороодын иргэд, оршин суугчид

100  
6. Налайх дүүргийн ЗДТГ Гандан уулын айл өрхийн зуслангийн чиглэл.

 

Төвлөрсөн хогийн цэг

Төрийн байгууллага -15,

 

Бизнесийн байгууллага 10,

Хороодын иргэд,

Иргэдийн бүлэг,

 

810 Зуслангийн бүсэд 290, төвлөрсөн ногийн цэгт  520 хүн.

 

 

Алслагдсан дүүргүүд 5 сарын 20-ны өдөр цэвэрлэгээ хийсэн.

7. Багануур дүүргийн ЗДТГ Хэрлэн голын сав газар, зуслангийн чиглэл Төрийн байгууллага 25,

 

Бизнесийн байгууллага 13, ЕБС 4, цэцэрлэг 9, СӨХ-5

922
8. Багахангай дүүргийн ЗДТГ 1,2-р хороо, Өндөртолгой Төрийн байгууллага 24,

 

Бизнес 13,

ЕБС -1,

Цэцэрлэг 3,

СӨХ 2, бусад 17, иргэдийн бүлэг

 

464
Нийт 2977 хүн оролцсон.

 

Түүнчлэн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хог хаягдал, их шаталт хог хаягдлыг бууруулах чиглэлээр хамтран ажилладаг НҮБ-ийн Аж үйлдвэрийн хөгжлийн газрын “Юнидо” төслөөс энэхүү их цэвэрлэгээнд оролцогчдыг шуудай, бээлий, малгай, футволкаар хангаж, дэмжлэг үзүүлэв.

- share

Сэтгэгдэл (0)