МОД БЭЛТГЭХ ЭРХИЙН БИЧИГ / Гоожин/


  • Эрхийн бичгийг зориулалтаар нь хэрэглээний мод бэлтгэх, түлээ бэлтгэх гэж ангилна.
  • Эрхийн бичиг нь аймаг, нийслэлийн нэрийг илэрхийлсэн хэвлэмэл сери, он, дугаартай байна. Сери нь аймаг тус бүрийн нэрийн гурван үсгийг оролцуулсан байна.
  • Хэрэглээний модны эрхийн бичигт: бэлтгэх модны эзлэхүүнийг нягт шоометрээр, түлээ бэлтгэх эрхийн бичигт: бэлтгэх түлээний хэмжээг сийрэг шоометрээр тус тус илэрхийлнэ. Нэг өрхөд 1-4 м3 модны гоожин, ААН-д 8м3 тус тус гоожин олгоно.
  • Гоожин буюу эрхийн бичгийг жил бүрийн 06 сарын 20 өдрөөс 09 сарын 20 өдөр, 11 сарын 20 өдрөөс 03 сарын 20 өдөр хүртлэх хугацаанд олгоно. Иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийг бүрэн төлсний дараа эрхийн бичгийг олгоно.
  • “Нийслэлийн ногоон бүсийн ашиглалт хамгаалалтын журам”-ын 11.4 т заасны дагуу зөвхөн ногоон бүсийн оршин суугч айл өрх нь түлшний хэрэгцээндээ мод бэлтгэх бөгөөд тухайн бүсийн байгаль хамгаалагчын заасан газраас мод бэлтгэнэ. Тухайн модыг хот руу тээвэрлэж орохыг хориглоно. Энэхүү заалтыг үндэслэн гоожинг тухайн газрын хорооны “оршин суугаа газрын тодорхойлолт”-той хүмүүст олгоно.
  • Тэмдэгтийн хураамж 2500 төгрөг төлнө.
  • Эрхийн бичгийг модны тоо, хэмжээ, он, сар, өдөр зөрүүтэй, засварласан, асуултыг дутуу гаргацгүй бичсэн, тэмдгийн дугаар, бичиг мэдэгдэхгүй, гарын үсэг, тэмдгээр баталгаажаагүй, хугацаа хэтэрсэн тохиолдолд хүчингүйд тооцно.
  • Төлбөр: Ойгоос түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн хэмжээ / нэгдүгээр мужид ойн цэвэрлэгээний ажил: 50 км дотор/ .

Модны төрөл

1м3 модны үнэ /төгрөг/

1

Гацуур

6000

2

Нарс

4800

3

Шинэс

3600

4

Хус

2400

5

Улиас, улиангар

2400

6

Бургас

2400

7

Заг

9000

8

Бусад мод бут сөөг (харгана, хармаг, буйлс)

3240

  • ГАРАЛ ҮҮСЛИЙН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ, ТЭДГЭЭРИЙГ ХЭРЭГЛЭХ
  • Мод, модон материалын ГАРАЛ ҮҮСЛИЙН ГЭРЧИЛГЭЭ гэдэг нь модон материалыг нийслэл, өөр аймаг, сум тэдгээрийн хооронд тээвэрлэх, худалдахад ойгоос зохих журмын дагуу бэлтгэсэн мод болохыг гэрчилсэн баримт юм.
  • “Мод, модон материал” гэж ойгоос бэлтгэгдсэн гуалин, шургааг, бөөрөнхий мод, түлээ, зүсмэл материал, дүнз, дүнзэнцэр, цэвэр болон захтай банз, савх модыг хэлнэ.
  • Ойгоос бэлтгэгдсэн гуалин, шургааг, бөөрөнхий мод, түлээг нийслэл, өөр аймаг, сум тэдгээрийн хооронд тээвэрлэх, худалдан борлуулах тохиолдолд байгаль орчны хяналтын улсын байцаагч гарал үүслийн гэрчилгээнд эрхийн бичгийн дугаарыг бичиж, “А” хэсгийг хураан авна. Тухайн модыг хэрэглэгч хүртэл тээвэрлэхэд гарал үүслийн гэрчилгээ дагалдана. Гарал үүслийн гэрчилгээг тээвэрлэгч биедээ авч явсан тохиолдолд хүчинтэй.
  • Худалдан авагч гарал үүслийн гэрчилгээг үндэслэн:

Түлшний модыг худалдан авах, борлуулах эрхтэй болно.

- share

Сэтгэгдэл (1)

  • chingel

    good luck

    2019-01-15