“ХАВХГҮЙ НИЙСЛЭЛ” АЯНЫ НЭГДҮГЭЭР ҮЕ ШАТЫГ ДҮГНЭЖ, УРАМШУУЛАЛ ОЛГОЛОО.


“Амьтны тухай”  хуулийн  хэрэгжилтийг хангах, ан амьтныг хавхаар барьж гэмтээх, хууль бусаар агнадаг зөрчил дутагдлыг илрүүлэх, амьтныг хориотой аргаар агнаж гэмтээхээс урьдчилан сэргийлж, хамгаалах зорилгоор өрнүүлж буй “Хавхгүй нийслэл” аяны нэгдүгээр үе шатыг дүгнэлээ.

 Тус аянд нийслэлийн байгаль орчны газрын байгаль хамгаалагчид, идэвхтэн байгаль хамгаалагч болон сонирхогч иргэд оролцсон бөгөөд хамгийн их буюу 17 хавх олж хураасан Ц.Цогтбаатар ахлагчтай Гачуурт хэсгийн байгаль хамгаалагч нар тэргүүн байр эзэлж, шинэс модны 4 настай тарьц болон өргөмжлөлөөр шагнууллаа.

 Хураагдсан хавхнуудыг нээлттэй хаалганы өдрөөр олон нийтэд дэлгэн харуулж, зэрлэг ан амьтдыг тарчлааж, хууль бусаар агнахгүй байхыг сурталчиллаа.

 Хавх аяны 2 дугаар үе шат 12 сар хүртэл үргэлжлэх тул иргэд хавх авчирч хураалгавал хураалгасан хавхны тоогоор урамшуулал авч, байгаль орчноо хамгаалах үйлсэд идэвхитэй оролцохыг уриалж байна.

- share

Сэтгэгдэл (0)