УРИЛГА


Нийслэлийн Байгаль орчны газар нь ойн төлөв байдлыг сайжруулах, байгалийн аясаар нөхөн сэргэх нөхцөлийг хангах зорилгоор нийслэлийн ногоон бүсийн ойн сангаас доройтолд орсон Баянзүрх дүүргийн  Дээндий, Хуандайн аманд ойн цэвэрлэгээний огтлолтын ажлыг нийт 40 га талбайд гүйцэтгүүлэх тул уг ажлыг гүйцэтгэх сонирхолтой аж ахуйн нэгжүүдийг дараах материал бүрдүүлж санал ирүүлэхийг хүсье.

Үүнд:

-   Ойн арчилгаа  цэвэрлэгээний мэргэжлийн  байгууллагын эрх, гэрчилгээ

-   Мэргэжлийн инженер, техникч, хөрөөчин зэрэг мод бэлтгэлийн бригадын  ажилтнуудын судалгаа

-   Мод унагах, цагаалах, тээвэрлэх машин техник, бусад хэрэгслийн гэрчилгээ, гэрээний хуулбар

-  Цэвэрлэгээний ажлыг өмнөх жилүүдэд гүйцэтгэсэн бол технологийн дагуу гүйцэтгэсэн баримт /ойн цэвэрлэгээний огтлолт хийлгэсэн орон нутгийн байгаль орчны газрын тодорхойлолт, талбай хүлээлгэн  өгсөн  актыг хавсаргах/

-   Цэвэрлэгээний огтлолт гүйцэтгэсний дараа  ойн нөхөн сэргээлтийг хүлээлгэн  өгсөн баримт

-   Цэвэрлэгээ  хийсэн талбайд  нөхөн сэргээлт хийхэд шаардагдах  стандартын тарьц суулгацын нөөцтэйг батлах баримтууд

Цэвэрлэгээний  ажлыг  гүйцэтгэх хүсэлтэй аж ахуйн нэгж, байгууллагууд  2017 оны 07 сарын 25-ний өдрийн 11.00 цагаас  өмнө  Нийслэлийн  Засаг  захиргааны II байр Хангарьд ордон, 4 давхар, 406 тоот  өрөө, Нийслэлийн Байгаль орчны  газарт  дээрх шаардлагыг хангасан материалыг бүрдүүлэн саналаа  ирүүлнэ үү.

Хугацаанаас хоцорсон материалыг хүлээн авахгүй  болохыг  мэдэгдье.

 НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР.

- share

Сэтгэгдэл (0)